Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Ардчилсан намынхантай зөвшилцөж чадалгүй байсаар Зул сарын баярыг угтлаа

2018-12-25 16:34:12

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хил дээр хамгаалалтын хана босгоход шаардлагатай хөрөнгө мөнгө хуваарилах талаар тохиролцоонд хүрэхийн тулд Ардчилсан намынхныг "Цагаан ордон"-доо ганцаар хүлээн сууж байгаагаа олон нийтийн сүлжээ "твиттер" дэх хуудсандаа бичсэн байлаа. Гэвч ямар ч тохиролцоонд хүрч чадалгүй Зул сарын амралтын өдрүүд эхлээд байна.

Дональд Трамп "твиттер" хуудсандаа Ардчилсан намынхан гэрээ байгуулах хүсэлгүй байсан нь хамгаалалтын хана барихаас ч улс оронд үнэтэйгээр тусна гэдгийг анхааруулсан байлаа. Өнгөрсөн баасан гарагт Конгрессын Сенатын танхим дахь Ардчилсан намын гишүүд Дональд Трамп Ерөнхийлөгчийн засаг захиргааныхан АНУ, Мексикийн хил дээр босгох хамгаалалтын ханын санхүүжилтээс болж санал зөрөлдөж улмаар Холбооны Засгийн газрын түр санхүүжилтийн хугацааг сунгах гэрээ байгуулж чадалгүй тарцгаасан юм.

Үүнээс болоод Холбооны Засгийн газрын харьяа зарим яам, үндэсний агентлагуудын санхүүжилт зогсож, үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн юм. Одоо Сенатын танхим Засгийн газрын санхүүжилттэй холбоотой асуудлаарх хэлэлцүүлгээ энэ сарын 27-ны өдөр хийхээр болсон.

Тиймээс Төрийн департамент, Сангийн, Худалдааны болон Дотоодын аюулгүй байдлын яамд болон АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний газар хүртэл үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн байна. Энэ сарын 27-ны өдөр Сенатын танхим дахь Ардчилсан намынхан түр санхүүжилтийн гэрээг дэмжихгүй бол төрйин байгууллагын 420 ажилтан цалин хөлсгүйгээр ажиллах хэрэгтэй болж байна. Харин 380 мянган ажилтан цалингүйгээр амрах ёстой болох юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн санхүүжилтийг Дотоод хэргийн яамнаас хийдэг тул хаалгаа барихаас өөр аргагүйд хүрсэн. Мөн Сангийн яаманд багтдаг АНУ-ын татварын албаныхан, Төрийн департаментын зарим үйлчилгээг авах боломжгүй болж байна. Гэхдээ пасспорт, виз олголтод асуудал гарахгүйг мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Ардчилсан намынхантай зөвшилцөж чадалгүй байсаар Зул сарын баярыг угтлаа  
Үзсэн: 737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй