Дэлхийн улс орнуудын католик, протестант шашинтнууд болон Григорийн хуанлийг дагагч Үнэн алдартны шашинтнууд өнөөдөр Зул сарын баяраа тэмдэглэж байна. Ромын хамба Франциск Ватикан дахь Гэгээн Петрийн католик цогчин дуганд Есүс Христийн мэндэлсэн өдөрт зориулсан мөргөл үйлдсэнийг олон улсад шууд дамжуулан үзүүлсэн байна.
Ромын хамба үд дүнд уламжлал ёсоор итгэгч олонд хандаж Зул сарын баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр энэ удаад ч аврагч эзний мэндэлсэн өдрийг баяр хөөртэйгэр тэмдэглэж, энэ баярын ач холбогдлыг зөвөөр ойлгон хүлээн авахыг уриалсан юм.
Дэлхийд нэг тэрбум 200 сая хүн католик шашинтай. Нийт 140 улс оронд Зул сарын баярыг албан ёсоор тэмдэглэдэг. Католик шашинтнуудын хувьд хамгийн чухал баяр бол Есүс Христийн мэндэлсэн өдөрт зориулсан Зул сарын баяр байдаг юм.
Католик ертөнцөд Зул сарын баяр бол гэр бүлийн баяр байдаг. 12 дугаар сарын 24-ний өдөр сүм, цогчин дуганд мөргөл үйлдсэнээр энэ баяр эхэлдэг. Харин баярын өдрийг гэр бүлээрээ цугларч баярын ширээ засан угтацгаадаг заншилтай. Гэхдээ орон оронд өөр өөрийн гэсэн уламжлалт идээ ундааг Зул сарын баяраараа бэлтгэн ширээгээ засдаг байна.
| Католик, протестант шашинтнууд Зул сарын баяраа тэмдэглэж байна | ||
| Үзсэн: 1475 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.