Шууд Chart

АНУ-ын шүүх БНАСАУ-ын Засгийн газраас 500 сая ам.долларын нөхөн төлбөр олгохыг шаарджээ

2018-12-25 16:50:46

АНУ-ын шүүх Умард Солонгосын Засгийн газар Америкийн оюутан Отто Вомбиерийн гэр бүлд 500 сая ам.долларын нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шийдвэр гаргасан байна.

Отто Вомбиер нь Умард Солонгосын шоронд хоригдож байсан бөгөөд суллагдаж эх орондоо ирснийхээ дараа нас барсан юм. Түүний гэр бүлийнхэн Умард Солонгосын эрх баригчдын эсрэг Колумбын тойргийн Холбооны шүүхэд энэ оны дөрөвдүгээр сард нэхэмжлэл гаргаад байсан юм. Ар гэрийнхэн нь Вомбиерийг Умард Солонгост хууль бусаар саатуулан хориод зогсохгүй, тамлан зовоож байснаас болж нас барсан гэж үзэж байгаа юм.

Түүний эцэг, эх хүүгийнх нь нас барсны нөхөн төлбөрт Пхеньян нэг тэрбум ам.доллар төлөх ёстой гэж шүүхээр шаардсан байлаа.

Отто Вомбиер нь 2016 оны нэгдүгээр сард жуулчны шугамаар Умард Солонгост очоод байсан юм. Тэрээр тэнд байхдаа зочид буудлын ханан дээрх улс төрийн утга агуулгатай ухуулах хуудсыг урсан хэргээр саатуулагдсан. Түүнд Умард Солонгоын шүүхээс 15 жилийн хорих ял оноосон юм.

Харин өнгөрсөн оны зургаадугаар сарын 13-нд Умард Солонгосын тал түүнийг биеийн байдал нь муудсан учир суллаж, АНУ-ын талд шилжүүлэн өгсөн юм. Гэвч эх орондоо ирснийх нь дараа тархины хүнд гэмтэл авсан болохыг нь оношлон тогтоосон ч удалгүй нас барсан билээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын шүүх БНАСАУ-ын Засгийн газраас 500 сая ам.долларын нөхөн төлбөр олгохыг шаарджээ   
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй