Шууд Chart

"Никкей" индексийн ханш 20 мянган нэгжээр буурчээ

2018-12-25 16:58:15

Японы хөрөнгийн биржийн "Никкей" индексийн ханш 20 мянган нэгжээс доош унасан нь 2017 оны есдүгээр сараас хойших анхны томоохон уналтад тооцогдож байна.

Шинжээч мэргэжилтнүүд "Никкей" индексийн ханшийн уналтыг дэлхийн эдийн засгийн энэ оны өсөлт урьдчилан тооцоолж байснаас ч бага гарахаар байгаагаас болж хөрөнгө оруулагчид хувьцаагаа ихээр зарсантай холбоотой гэж үзэж байна.

Өнөө өглөө Токиогийн хөрөнгийн бирж нээгдэхэд "Никкей" индексийн ханш 19785 нэгжид хүрсэн байсан нь өнгөрсөн баасан гарагийн ханштай харьцуулахад 1.9 хувиар унасан үзүүлэлт болсон байна.

Мөн өчигдөр Нью-Йоркт "Доу Жонс" индекс 650 нэгжээр буюу 2.9 хувиар унасан ханшаар хаалтаа хийсэн байна. Мэргэжилтнүүд үүнийг АНУ-ын бодлоготой холбоотойгоор хувьцааны борлуулалт нэмэгдсэнээс үүдэлтэй гэж тайлбарласан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамд Холбооны нөөцийн систем буюу төв банк улс орны эдийн засагт тулгамдаж байгаа гол асуудал гэж олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа нийтэлсэн байсан юм.

Мөн энэ он гарснаас хойш Холбооны нөөцийн систем дөрвөн удаа бодлогын хүү нэмснийг эрс шүүмжилсэн байна. Түүнчлэн АНУ-ын Засгийн газрын зарим яам, байгууллагууд санхүүжилтгүйгээс болж үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн нь ч зах зээлд ийнхүү сөргөөр нөлөөлсөнд тооцогдож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Никкей" индексийн ханш 20 мянган нэгжээр буурчээ   
Үзсэн: 1334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй