Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Туркийн удирдагчтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийллээ

2018-12-25 17:09:27

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн удирдагч Реджеп Тайип Эрдогантай уулзалт хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ одоогоор хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын тов тодорхойгүй байна. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Хоган Гидли сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

Туркийн Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Ибрагим Калын Анкарад хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган АНУ-ын төрийн тэргүүнтэй утсаар ярихдаа 2019 онд Турк улсад айлчлахыг урьсан тухай өмнө нь мэдээлсэн юм.

Мөн тэрбээр хоёр орны төрийн тэргүүн утсаар ярьж харилцан санал солилцсоныг түүхэн хэмээн тодорхойлсон байна. Ирэх долоо хоногт Америкийн цэргийн эрхтэнүүд Турк улсад айлчилж, Сирийн нутгаас Америкийн цэргүүдийг гаргахтай холбоотой асуудлаар хэрхэн хамтран ажиллахаа хэлэлцэн тохирох юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Туркийн удирдагчтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийллээ   
Үзсэн: 860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй