Зул сар, Шинэ жилийн баярт зориулж улс орон бүр төв талбайдаа гацуур модоо чимэглэн засч гэрлэн чимэглэлийг нь ёслол төгөлдөр асаадаг уламжлалтай. Италид дэлхийд хамгийн томд тооцогдох гацуур мод зассан байгаа бол Ватиканд элсээр Есүс Христийн мэндэлсэн түүхийг бүтээсэн байна.
Гацуур мод бол Зул сар, Шинэ жилийн баярын гол бэлэг тэмдэг. Ватиканы Гэгээн Петрийн талбайд 21 метрийн өндөртэй гацуур модны гэрлэн чимэглэлийг энэ сарын эхээр ёслол төгөлдөр асаасан. Энэ жилийн гацуур модыг Италийн хойд нутаг дахь Кансиглио ойгоос авчирсан байна.
Мөн 700 тонн элсээр Америкийн уран барималч Ричард Вараногийн удирдлага дор Нидерланд, Орос, Чехийн уран бүтээлчид Зул сарын баярт зориулан Есүс Христийн мэндэлсэн түүхийг харуулсан томоохон баримлыг бүтээжээ. Харин Италийн Губбио хотод дэлхийд хамгийн томд тооцогдох, Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн гацуур модыг засаад байна. Энэ гацуур мод нь 750 метрийн өндөртэй, 450 метрийн өргөнтэй бол нийт 500 гаруй гэрлээр чимэглэсэн байна.
Гацуур модны гэрлэн чимэглэлийг асаахын тулд 8.5 км урттай утас шаардагдсан байна. Ер нь тус хотод 1981 оноос хойш дэлхийд хамгийн томд тооцогдох гацуур модыг засдаг уламжлал тогтсон гэхэд болно.
Мөн Филиппиний Манила хотын санхүүгийн гол дүүрэг болох Маката ситид Зул сар, Шинэ жилийн баярт зориулсан гэрлийн шоу болдог нь жил бүр олон зуун мянган хүнийг энэ хотод ирэхэд хүргэдэг. АНУ-ын төв гацуур болох Капитолын толгод дээрх гацуурыг энэ жил Орегон мужийн Үндэсний ойгоос авчирсан байна. Энд 1964 оноос гацуур мод засдаг уламжлал тогтсон юм.
Ливаны Бейрут хотод ч Зул сар, Шинэ жилийн баярыг тэмдэглэхээр асар том гацуур модыг төв талбайдаа зассан байна. Ливанд Зул сарын баярыг илүү өргөнөөр тэмдэглэдэг юм. Тиймээс мусульман шашинтай иргэд олноор амьдардаг Триполи зэрэг томоохон хотуудад ч Зул сарын баярт зориулж чимэглэл хийдэг байна.
Иерусалимын хуучин хот тэр чигээрээ баярын гоёлоо зүүгээд байна. Мөн Есүс Христийн мэндэлсэн Вифлеем хотод Зул сарын баярт зориулсан гацуур модны гэрлийг ёслол төгөлдөр асаагаад байна. Энд 9.1 метрийн өндөр гацуур мод засчээ.
| Дэлхийн улс орнууд Зул сар, Шинэ жилийн баярт зориулсан гацуурынхаа гэрлийг асаалаа | ||
| Үзсэн: 1400 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.