Шууд Chart

Далайн гүнд Санта Клаустай зургаа даруулах үйлчилгээ шинээр нээжээ

2018-12-25 18:02:48

АНУ-ын Флорида мужийн гүний усанд шумбагчид Зул сарын баярт зориулсан нэгэн шинэ үйлчилгээг эрхэлж байна. Тэд Санта Клаустай далайн гүнд хамтдаа шумбаж зургаа татуулах боломжийг сонирхсон хүн бүрт олгож байна.

Гэхдээ ийм өвөрмөц үйлчилгээнийхээ тусламжтайгаар олсон орлогоо тэд орон нутгийн хүүхдийн буяны байгууллагуудад хандивласан байна. Санта Клаус "Флорида Кис" далайн дархан цаазат газарт гүнийн усанд шумбаж хүмүүстэй зургаа даруулж байлаа. Гэхдээ далайн гүний Санта цаа бугатай чарганы оронд хоёр эвэртэй өвөрмөц шумбагч чарга хөллөжээ.

Британийн эрдэмтэд хүүхэд багачууд хэдэн насандаа Санта Клаус, Өвлийн өвөө гэж байдаг гэдэгт итгэхээ больдог талаар судалгаа хийсэн байна.

Эксетерийн хүрээлэнгийн энэ судалгаанд дэлхийн олон орны 1200 сайн дурынхан оролцжээ. Судалгааны дүнгээр таван насандаа хүүхдүүд Санта, Өвлийн өвгөн байдаг гэдэгт бүрэн итгэдэг болох нь тодорхой болсон байна.

Харин түүнээс хойш итгэл нь суларсаар 8-9 насандаа Санта Клаус, Өвлийн өвгөн гэж байдаггүй гэдэгт бүрэн итгэлтэй болсон байдаг байна. Түүнчлэн судалгаанд оролцогчдын гуравны нэг нь Өвлийн өвгөн, Санта Клаус гэж байдаггүйг мэдээд ихэд сэтгэл нь гутарч байснаа илэрхийлжээ. Тэдний 15 хувь нь хууртагдсан мэт, 10 хувь нь бүр уурлаж хилэгнэж байснаа ч илэрхийлжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Далайн гүнд Санта Клаустай зургаа даруулах үйлчилгээ шинээр нээжээ   
Үзсэн: 1196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-26 12:09
hjhghvhyikkbggtbrvvvvvgip
Зочин [127.0.0.xxx] 2018-12-26 12:15
kakag 2009326112471413144116 hgfexpnvc 876e340-bghhg
Зочин [127.0.0.xxx] 2018-12-26 12:15
jfvtdyfdbwswzppb fvewrx23466w3234
Зочин [127.0.0.xxx] 2018-12-26 12:28
tyfgtdchjohgvcddsszcnlpvbxsd 12346878654321b

Бидэнтэй нэгдээрэй