Шууд Chart

Мод үржүүлгийн талбайд дөрвөн буга өвөлжиж байна

2018-12-26 11:44:20

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвөөс 30 орчим км зайд Хар татар хэмээх газарт орших Мод үржүүлгийн талбайд энэ жил дөрвөн буга ирж өвөлжиж байна.

Уг газарт анх 2013 онд нэг буга ирж өвөлжсөн юм.

         Xар татарын мод үржүүлгийн талбай нь Алтай Таван богдын байгалийн цогцолборт газрын орчны бүсэд оршдог ба 1990 онд бургасыг үйлдвэрлэлийн аргаар ургуулж, казах гэрийн мод бэлтгэх зорилгоор тухайн үед Ойн судалгаа хүрээлэнгийн захирал доктор Д.Энхсайханы дэмжлэгээр, Ойн ангийн аж ахуйн дарга С.Медеухан, инженер А.Хабылтай нарын санаачлагаар нийтдээ 35 га талбайд байгуулж байжээ.

 Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны үе үеийн ажилчид, хамт олноороо 1998 оноос жил бүр таван га газарт шинээр мод тарьсаар 2010 он хүртэл нийтдээ 126 га болон өргөжжээ.

Өнөөдрийн байдлаар уг талбайд улиас, бургас, чацаргана зэрэг гурван төрлийн мод ургадаг байна. Талбайг эзэнтэй болгох үүднээс Хамгаалалтын захиргаа Цэнгэл сумын нэгдүгээр багийн иргэнтэй гэрээ байгуулж хамгаалуулан, усалгаа, арчилгааг тогтмол хийж байгаа аж.

Сурвалжлагч: Ө.Нурболат

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мод үржүүлгийн талбайд дөрвөн буга өвөлжиж байна  
Үзсэн: 2617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-26 16:53
НӨГӨӨ ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЭХНЭР,ХҮҮХДЭЭ Ч АЛАХААС БУЦАХГҮЙ ЗЭРЛЭГҮҮД НЬ АГНАЧИХ ВИЙ ДЭЭ...
Зочин [127.0.0.xxx] 2018-12-26 16:00
AN AMITNAA AGNAAD BAIDGIIG L BOLIULMAAR BNA HOORHIIS MAANI AMIDRAH GAZAR CH BAIHGUI BIDNIIGEE BARAADAJ BNA SHDEE CHONO AGNAHIIG BAGASGAHGUI BOL DUUSLAA DAA HIIMORITOI AMITAN OORIIHOOROO BAIGALIIN HUULIARAA AMIDRAG L DEE GADNIIHNAAR AN AGNUULJ MONGO OLDGOO BOLIH HEREGTEI
Зочин [127.0.0.xxx] 2018-12-26 14:17
Сайн харж хамгаалаарай
1 [127.0.0.xxx] 2018-12-26 14:14
Сайнхан мэдээ байна.

Бидэнтэй нэгдээрэй