Баян-Өлгий аймгийн мал тооллогын урьдчилсан дүнгээр аймгийн хэмжээнд 2166917 толгой мал тоологдож, өнгөрсөн онтой харьцуулахад 59,2 мянгаар буурчээ.
Энэ жил тус аймгийн иргэд 5649 толгой тэмээ, 95349 адуу, 155914 үхэр, 979601 хонь, 930404 ямаа тоолуулсан байна. Тооллогын дүнг 2017 онтой харьцуулахад тэмээ 370, адуу 1947-гоор өссөн бол үхрийн тоо 5111, хонь 15621, ямаа 40817 толгойгоор тус тус буурчээ.
Сумдын хувьд Алтанцөгц, Баяннуур, Бугат, Буянт, Дэлүүн, Сагсай, Толбо сумдад малын тоо өмнөх жилээс өссөн үзүүлэлттэй гарч, бусад сумдад багассан байна.
Малын тоо буурахад аймгийн хэмжээнд 57646 толгой мал зүй бусаар хорогдсон, мусульман шашинтнуудын ариун "Хурбан айт" баяраар 30 орчим мянган толгой малыг нядалж, махыг нь амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд тараасан, өнгөрсөн намар малчид болон махны үйлдвэрүүдийн түвшинд 720 мянган толгой малыг мах болгон бэлтгэсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн ажээ.
| Баян-Өлгий аймгийн мал 60 орчим мянган толгойгоор буурчээ | ||
| Үзсэн: 966 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.