Хүний нүдийг гүйцэх хүчин чадалтай өндөр нягтшилтай дуран авиа байдаггүй гэж ярьдаг байсан цаг аль хэдийн ард хоцорч үлдсэн. Сүүлийн үед технологийн өндөр дэвшлийн ачаар гайхалтай дүрслэл болон зураглалыг авах чадалтай камерыг бүтээсээр байна. Тухайлбал, Хятадын “BigPixel” компани дэлхийн хамгийн өндөр нягтшилтай, гайхалтай чанартай фото зургийг даран олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан байна. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол тус фото зураг 195 гигапиксел нягтшилтай хэмээн онцолжээ.
Энэ зураглалыг Шанхай хотод сүндэрлэн орших Дорнын сувд гэж яригддаг телевизийн тэнгэр баганадсан антенн дээрээс дарсан байна. Цахим сүлжээнд байршуулсан цагаас хойш тус зургийг ойролцоогоор 8 сая гаруй хүн үзээд байгаа гэж BigPixel фото студийн зурагчид мэдээлжээ. Бидний сайн мэдэх, бараг өдөр тутам цаг үргэлж хэрэглэдэг, ашигладаг ухаалаг гар утасны камерын хүчин чадал ойролцоогоор 12 мегапиксел нягтаршилаар хязгаарлагдаж байдаг. Энэ үзүүлэлт чамлахаар тийм бага чанар биш ч гэлээ үүнээс ч илүү өндөр чанартай зургийг дардаг камер бүтээсэн гэж бодохоор олзуурхууштай. Өөрөөр хэлбэл мегапикселийн хүрээний хэрэглэгч бидэнд хэдэн тэрбум хэмжээний пиксел гэдэг ойлголт үзүүлэлт арай өөр ойлголтыг төрүүлж байгаа юм. Алсаас буюу өндрөөс дарсан зургийн гүнд нэвтрэх тусам байшин барилгын ханын зураас, авто замын гадаргуу, гудамжинд алхаж буй хүний үсний өнгө чихний хэлбэрийг хүртэл харж үзэх боломжтой болдог байна.
Энэ бол энгийн нэгэн камертай харьцуулахад фото зургийн хүчин чадлыг нь даруй 2000 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх үзүүлэлт юм. Тусгай зориулалтын технологийн ачаар Шанхай хотын зураглалыг панаром байдлаар дарж чадсан байна. Гайхалтай энэ зураглал, агшинг фото хальсанд буулгах гэж хэд хэдэн сарын хугацааг зарцуулжээ. Камерын энэ гайхалтай өндөр технологийн ачаар алс хол алхаж байгаа хүний нүүрний арьс, үсний өнгө зэргийг харах бүрэн боломжтой гэжээ.
| Хятадын “Bigpixel” компани 195 гигапикмсел чанартай фото зургаа үзүүлжээ | ||
| Үзсэн: 1106 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.