Шууд Chart

Walmart сүлжээ дэлгүүр худалдан авагчдынхаа яриаг бичиж үлдээдэг тэргээ патентжуулав

2018-12-29 12:42:48

Дэлхийн олон улсад салбар дэлгүүрүүдээрээ дамжуулан үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын томоохон сүлжээ дэлгүүр болох “Walmart” дэлгүүр нэгэн сонирхолтой технологийг туршиж үзсэн байна. Энэ бол үйлчлүүлэгч худалдан авагчдын яриаг бичиж авдаг төхөөрөмж суурилуулсан телешк буюу түрдэг тэргээ патентжуулсан явдал юм. Үүнийгээ тэд учир болох хулгай дээрмийн гэмт хэрэг болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмээн тайлбарласан байна.

Ирээдүйд худалдан авагчид томоохон сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэхдээ худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөхдөө худалдагчид бэлэн мөнгө аль эсвэл зээлийн карт уншуулах шаардлагагүй болно. Бүгдийг ухаалаг технологиор хялбарчилсан арга барилаар шийдэж өгсөн олон шийдлүүд бий болсоор байна. Үүнээс гадна өөр нэгэн шинэ үйлчилгээ , технологи яг энэ салбарт бий болохоор болсон. Энэ бол дуу чимээ хураагчтай телешк буюу түрдэг тэрэг үйлчилгээнд нэвтрэх болсон тухай явдал юм. Худалдан авагчид ямар өнгө аястай, дуу хоолойны өнгөтэй байгааг ажиглан, тэр бүү хэл яг юуны талаар ярилцаж байгааг хүртэл сонсох боломжтой.

Энэ систем түрдэг тэргэн дээр тавьсан үйлчлүүлэгчийн цүнхний цахилгаан нээгдэх хаагдахыг хүртэл сонсож, бичдэг гэжээ. Түүнчлэн хичнээн тооны бараа бүтээгдэхүүнийг тэргэн дээрээ тавьж байгааг дуу чимээгээр нь судлан тоолох боломжтой юм байна. Дэлхийн олон улсад тэр дундаа томоохон сүлжээ дэлгүүрүүдэд нууцаар бараа, бүтээгдэхүүн хулгайлах гэмт хэрэг их байдагтай холбоотойгоор энэ сонирхолтой, хачирхалтай технологийг санааг гарган патентжуулах болсон байна. Шинжээчид энэ санаа , шийдэл бүхий технологийг үйлчилгээг улам боловсронгуй болгон салбарт нэвтрүүлэх талаар судалгаа хийсээр байгаа юм байна.

Гэхдээ худалдан авагчдын яриаг нууцаар тагнаж, чагнасан, хүний эрхэнд халдсан гэх зөрчил үүсгэж энэ патентын эрхийг хөрсөн дээр буулгах үгүй нь одоогоор тодорхойгүй байгаа гэж мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Walmart сүлжээ дэлгүүр худалдан авагчдынхаа яриаг бичиж үлдээдэг тэргээ патентжуулав  
Үзсэн: 1482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй