Шууд Chart

Эрдэмтэд өөрөөсөө 3000 дахин жинтэй зүйлийг өргөх чадалтай оригами-робот бүтээжээ

2018-12-29 12:47:56

Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох Английн алдарт “Бристолийн их сургууль”-ийн эрдэмтэд бяцхан оригами-робот зохион бүтээсэн байна. Цаасны хэмжээтэй зузаантай робот шувуу бүхий энэ төхөөрөмж өөрөөсөө даруй 3000 дахин илүү хүнд жинтэй зүйлийг төвөггүй даадаг юм байна.

Роботын тонон төхөөрөмжийн хэлбэр хэмжээ хэдийгээр удам жижгэрч байгаа ч хийж чадах боломжууд болон хүчин чадлын хэмжээ нь улам нэмэгдсээр байна. Эдгээрийн нэг бол энэ харагдаж байгаа оригами цаасан шувуун дүрстэй роботын төхөөрөмж юм. Бристолийн их сургуулийн инженерүүд цахилгаан соронзон аппаратаар тус роботыг бүтээжээ. Энэ нь уламжлалт цахилгаан соронзон моторт төхөөрөмжүүдээс арай  өөр зарчмаар ажилладаг юм байна.

Эрдэмтэд анх энэ технологийг Хонг Конгт туршиж эхэлжээ. Тухайлбал, аливаа зүйлийг өргөх зориулалтын хиймэл булчинг бүтээх төслийнхөө хүрээнд бүтээж байсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрдэмтэд өөрөөсөө 3000 дахин жинтэй зүйлийг өргөх чадалтай оригами-робот бүтээжээ  
Үзсэн: 989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-29 15:45
vagonii zurguuriig orloj chadhuu

Бидэнтэй нэгдээрэй