Шууд Chart

Оросын Онцгой байдлынхан автобус нь эвдэрсэн Монголын иргэдэд тусламж үзүүлжээ

2018-12-29 13:34:52

Оросын Холбооны Улсын Алтайн хязгаарын Барнаул-Рубцовск-Казахстан Улсын хил чиглэлийн А-322 зам дээр буюу Рубцовск хотоос есөн километр зайд автобус нь эвдэрч -33 хэмийн хүйтэнд хөлдөхийн даваан дээр байсан Монгол Улсын иргэдэд тус улсын Онцгой байдлын албаны алба хаагчид тусламж үзүүлсэн талаар www.vesti.ru сайт мэдээллээ.

Тус үйл явдал энэ сарын 26-ны өдөр болжээ. Казахстан Улсын Алматы хотоос Монгол Улсын Баян-Өлгий аймгийг чиглэн ирж байсан автобусны дотор нийтдээ 19 хүн зорчиж явжээ. Тэдний дотор дөрвөн хүүхэд байсан ба хөлдсөн, өвдсөн хүн байхгүй аж.

            Рубцовск хотын дарга Димитрий Фельдманы даалгавраар зам дээр саатсан иргэдийг хотын "Центральная" зочид буудалд байрлуулж, хоол ундаар хангасан бөгөөд эвдэрсэн автобусыг засварын газарт хүргүүлжээ.

Харин энэ сарын 27-ны өдөр автобусны засвар дууссан тул хүмүүс аяллаа үргэлжлүүлэн хөдөлсөн байна.  

Сэтгүүлч: Ө.Нурболат

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оросын Онцгой байдлынхан автобус нь эвдэрсэн Монголын иргэдэд тусламж үзүүлжээ  
Үзсэн: 2885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
н.тунга [127.0.0.xxx] 2018-12-30 20:47
Баярлалаа...
Зочин [127.0.0.xxx] 2018-12-30 11:34
Орос нөхдийн ач тусыг тоочоод барах юм биш,дайны талбарт монгол нөхрийнхөө төлөө амиа зольж байсан асуудал олон бий,зарим нэг дутагдалтай зүйл бийлдээ,түүгээр гол хийж коммунистууд гэх зэргээр элдвээр хэлдэг хөшөө баримал хүртэл нураадаг ахархан бодолтой улсууд амаа татаж байх нь зөвдөө
buya maaya [127.0.0.xxx] 2018-12-29 21:13
Сайхан сэтгэлт орос ах нарт баярлалаа
buya maaya [127.0.0.xxx] 2018-12-29 21:13
Сайхан сэтгэлт орос ах нарт баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2018-12-29 14:56
Оросын Онцгой байдлынхан болон хотын дарга Димитрий Фельдманд баярлаж талархаснаа илэрхийлье.

Бидэнтэй нэгдээрэй