Шууд Chart

Санта Клаус бэлгээ хэрхэн тараахыг хүүхдүүдэд харуулна

2018-12-31 16:24:25

Америкийн цэргийнхэн Санта Клаус өвөө цаа бугаа унан Зул сарын бэлэг тараан явааг хүүхэд багачуудад харуулахын тулд 24 цагаар ажиллаж байна. Хойд Америкийн Аэро сансрын батлан хамгаалах нэгдсэн командлалын мэргэжилтнүүд радарын дэлгэцүүдийнхээ өмнө жижүүрлэн ажиллаж байна.

Тэд АНУ, Канадын олон сая хүүхэд багачуудад Санта Клаус өвөө аль улсын дээгүүр цаа бугатайгаа нисэн бэлгээ тарааж явааг харуулахыг зорин ийнхүү жил бүрийн баярын өдрөөр ажилладаг байна.

Тэд Санта өвөө Оросын нутаг дэвсгэр дээгүүр явж өнгөрснийг өглөө мэдээлсэн юм. Цэргийнхэнд 500 гаруй сайн дурынхан туслан ажиллаж байна. Тэд хүүхэд багачуудын утасны дуудлагад хариулт өгч Санта өвөөгийн байгаа газрыг мэдээлэн ажилладаг байна. Энэ уламжлал 1955 оноос эхтэй.

Тэр жил зар суртачилгааны алдаанаас болж хүүхдүүд АНУ-ын Нисэх хүчний командын төв рүү утсаар ярьжээ. Харин тэр өдөр жижүүрт гарч байсан офицер хүүхдүүдэд туслахаар шийдэж Санта Клаус өвөө хаагуур явж байгааг энэ утсаар залгаж асуусан хүүхэд бүрт мэдээлэх тушаал өгсөн байна.

Ийнхүү цэргийнхэн түүнээс хойш бяцхан хүүхдүүдэд ийм мэдээлэл өгдөг болсон төдийгүй 47 радарын тусламжтайгаар дэлгэцэн дээр чарга хөллөсөн Санта өвөөг цаа бугынх нь хамтаар дүрслэн харуулдаг болжээ.

Санта өвөө аль хэдийнэ 4 тэрбум бэлгээ тараагаад байгаа тухай Норад төвийнхөн мэдээлж байна. Мөн Атлантын далай дээгүүр Өмнөд Америкийн эргээр явж байгааг мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Санта Клаус бэлгээ хэрхэн тараахыг хүүхдүүдэд харуулна  
Үзсэн: 2263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй