Баян-Өлгий аймагт "Шинэ жил"-ийн баярын өдрүүдэд 11 хүүхэд хорвоод шинээр мэндэлсэн талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Тодруулж хэлбэл, өнгөрсөн сарын 31-ний өдөр таван хүү, хоёр охин, нийтдээ долоон хүүхэд, шинэ оны анхны өдөр нэг хүү, гурван охин төржээ. Эдгээр хүүхдүүдийн гурав нь Баяннуур, Дэлүүн, Цэнгэл сумдад, бусад нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт мэндэлсэн байна.
Одоо амаржсан эхчүүд болон нярайн биеийн байдал сайн байгаа ажээ.
Сэтгүүлч: Ө.Нурболат
| Баян-Өлгийд баярын өдрүүдэд 11 хүүхэд мэндэлжээ | ||
| Үзсэн: 1044 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.