Шууд Chart

Куба болон АНУ-ын харилцааг “хүчээр” зохицуулах боломжгүй гэж Рауль Кастро мэдэгдлээ

2019-01-03 12:04:41

Куба улс АНУ-тай харилцаа тогтоохын төлөө, гэхдээ энэ харилцааг “хүчээр” зохицуулах ямарч боломжгүй гэж Кубын коммунист намын Төв хорооны 1-р нарийн бичгийн дарга Рауль Кастро Сантьяго-де-Куба хотод хувьсгалын 60 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээнд үг хэлэхдээ  мэдэгдлээ. “Хувьсгалын үзэл сурталд үнэнч манай баатарлаг ард түмэн 60 жилийн туршид империализмыг амжилттай сөрөн зогсож ирсэн, бид сүрдүүлгээс айхгүй, ард түмний эв нэгдэл гэдэг бол хэзээ ч нурашгүй бодит байдал, би дахин хэлье: бид АНУ-тай бие биенээ харилцан хүндэлсэн, боловсон харилцаа тогтоохын төлөө” гэж Рауль Кастро хэлжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ: латин Америкийн орнуудын Кубд найрсаг улс төрчдийг мөрдөж мөшгөж байгааг дэлхийн хамтын нийгэмлэг анхааралгүй өнгөрөөж болохгүй гэдгийг онцоллоо. “Бидэнд өнөөдөр эв нэгдэл хэрэгтэй, эв нэгдэл байгаагүй бол Бразилийн ерөнхийлөгч асан Лула да Сильва аль хэдийнэ шоронд орох байсан, бид цаашид Бразил болон Аргентины ерөнхийлөгч асан Дильма Руссефф, Кристин Фернандес де Киршнер нарын нэр төрд халдахаа зогсоохын төлөө тэмцэх болно” гэдгийг Кубын коммунист намын Төв хорооны 1-р нарийн бичгийн дарга хэлж байна. Кубын хувьсгалын 60 жилийн ойн гол арга хэмжээ хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн чандар оршдог Санта-Ифигенийн оршуулгын газар болсон.

1959 оны 1-р сарын 1-ний өдөр дарангуйлагч Фульхенсио Батиста Кубээс зугтсан нь илт болмогц Фидель Кастро Саньяго-де-Куба хотын захиргааны тагтан дээрээс хувьсгал ялсныг зарлаж байсан. Үүний дараа түүний удирдсан цэрэг Гавана хотын зүг хөдөлж, 1-р сарын 8-ний өдөр Гаван хотод орсон түүхтэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Куба болон АНУ-ын харилцааг “хүчээр” зохицуулах боломжгүй гэж Рауль Кастро мэдэгдлээ  
Үзсэн: 1151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй