150-иад цагаач дүрвэгчид Тихуан хотоос холгүй газар АНУ, Мексикийн хилийг давах оролдлого хийсний хариуд Америкийн хилийнхэн тэдний өөдөөс нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Америкчууд өөрсдийн үйлдлээ: дүрвэгчид тэднийг чулуугаар нүүлгэсэн гэдгээр тайлбарлаж байна. Энэ хэрэг явдлын дүнд 25 хүнийг саатуулжээ.
Америкийн хилийн албаныхны мэдээлж байгаагаар: цагаачид хилийн албаныхныг чулуугаар нүүлгэсний хариуд нулимс асгаруулагч хий хэрэглэхээс өөр аргагүй байдалд оржээ. 25 хүнийг, үүний дотор насанд хүрээгүй 2 хүүхдийг саатуулсан, бусад нь Мексикийн нутаг руу эргэн зугтсан гэнэ. Одоогоор Мексикийн гадаад яам энэ хэргийн талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Өнгөрсөн оны 11-р сард хил дээр яг ийм хэрэг явдал гарсан бөгөөд тухайн үед Мексикийн эрх баригчид нулимс асгаруулагч хий хэрэглэснийг улс орны эсрэг зэвсэг хэрэглэсэнтэй адилтгаж мөрдлөгө явуулна гэж мэдэгдэж байлаа.
Сүүлийн саруудад латин Америкийн орнуудын хэдэн мянган оршин суугчид ядуурал, хүчирхийллээс зугтаж, ямар ч хамаагүй аргаар хил даван АНУ-д нэвтрэхийг завдаж байгаа. Тэд Мексикийн Тихуан хот орчимд майхан хуаран байгуулж, АНУ-д орогнол олохыг хүсэж байгаа ч Америкийн ерөнхийлөгч Трамп хил дээрх хяналтыг чангатгаад байгаа билээ.


/arc-anglerfish-arc2-prod-mco.s3.amazonaws.com/public/HUSJQ7SIUZBX3ORMX5EMDG6S2A.jpg)
| Америкийн хилийнхэн цагаачдын өөдөөс нулимс асгаруулагч хий хэрэглэжээ | ||
| Үзсэн: 1836 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.