Шууд Chart

Толбо болон Ачит нуураас 32 тонн загас агнах зөвшөөрөл олгожээ

2019-01-06 15:18:58

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаар 2019 онд үйлдвэрлэлийн зориулалтаар барих агнуурын загасны хэмжээг Толбо сумын нутаг дэвсгэрт орших .

Толбо нуураас 20 тонн, Ногооннуур сумын нутагт орших Ачит нуураас 12 тонн байхаар баталжээ

Дээд хязгаарыг батлахдаа тухайн сумдын удирдлага болон загас агнах компанийн саналыг харгалзан үзсэн байна. Цаашид сумдын ЗДТГ-аас загас агнах санал ирүүлсэн "Кенжедара" компанитай гэрээ байгуулах бөгөөд үүний үр дүнд Ногооннуур сумын төсөвт таван сая, Толбо сумын төсөвт найман сая төгрөгийн татварын орлого орно хэмээн төлөвлөжээ.

Ногооннуур сумын төсөвт таван сая, Толбо сумын төсөвт найман сая төгрөгийн татварын орлого орно хэмээн төлөвлөжээ

Дашрамд хэлэхэд, 2018 онд дээрх нууруудаас үйлдвэрлэлийн зориулалтаар барих агнуурын загасны хэмжээг энэ оныхтой ижил түвшинд баталж байсан ч Толбо нуураас таван тонн, Ачит нуураас дөрвөн тонн загас агнажээ. 

Сурвалжлагч: Ө.Нурболат

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Толбо болон Ачит нуураас 32 тонн загас агнах зөвшөөрөл олгожээ  
Үзсэн: 1447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй