Шууд Chart

“Шар хантаазнууд”-ын эсэргүүцэл мөргөлдөөн болон хувирчээ

2019-01-07 09:22:36

Шинэ оны эхээр Парис хотод болсон эсэргүүцлийн жагсаал эрх баригчдын зөвшөөрөлтэй, албан ёсны жагсаал тайван эхэлсэн ч нэг их удалгүй үймээний шинжтэй болж, жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болон хувирчээ.

Жагсагчид хотын захиргаатай ярьж тохирсон чиглэлээсээ хазайсан тул цагдаа нар жагсагчдын хөдөлгөөнийг хаахад хүрсэн гэх бөгөөд жагсагчид үүний хариуд хууль сахиулагчид руу чулуу нүүлгэж, цагдаа нар өөдөөс нь резинэн сумаар буудаж, нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Цагдаагийн байгууллагын мэдээгээр, жагсаалын үеэр Парис хотод л гэхэд 24 хүнийг барьж, саатуулсан байна.

Улс орон даяар эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын тоо 50 мянга хүрч, Парис хотын эсэргүүцэлд 3,5 мянган хүн оролцжээ. Бордо хотод 4,6 мянган хүн гудамжинд гарсан, энд 11 хүнийг саатуулж, цагдаагийн 5 ажилтан шархадсан мэдээ ирж байна. Мөн ТулузЛилльРеннеРуанн, Нант, Кана болон бусад хотуудад эсэргүүцлийн ажиллагаа болсон байна. Хэдийгээр шинэ оны анхны эсэргүүцэл тайван шинжтэй байсан ч гэлээ мөргөлдөөнгүй, баривчилгаагүйгээр болсонгүй.

Лилль хотод 42 хүн саатуулагдсан, Хуан хотод 16 хүн, Монпелье хотод цагдаагийн 4 ажилтан шархадсан мэдээ ирж байна. 2018 оны сүүлээр жагсагчдын идэвх суларч, сүүлийн эсэргүүцлийн үеэр 32 мянган хүн гудамж талбайд гарч байсан тул эрх баригчид шинэ оны анхны эсэргүүцэл тул олон хүн хамарч чадахгүй гэж таамагласан нь талаар болж, эсэргүүцэл өмнөх оныхоос илүү их эрч хүчтэй үргэлжлэх явдал ажиглагдаж байна.

Шар хантаазны нэг төлөөлөгч Францын үндэсний телевизээр “2019 онд бид бямба гараг бүр жагсаал цуглаанаа хийнэ, эрх баригчид ард түмнийхээ үгийг сонсдог болтол нь эсэргүүцлээ үргэлжлүүлнэ” гэж мэдэгджээ. Шар хантаазнуудын эсэргүүцэл эхэндээ бензин болон дизелийн түлшний үнийг эрс нэмсний эсрэг байсан бол одоо тэд засгийн газрыг огцрохыг, ул суурьтай өөрчлөлт шинэчлэл хийхийг шаардаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Шар хантаазнууд”-ын эсэргүүцэл мөргөлдөөн болон хувирчээ  
Үзсэн: 910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй