байна. Малчид бага малынхаа ихэнхийг нэмэгдэл тэжээлд оруулжээ.
Ховд аймаг 2018 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 3 сая 146,4 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 300 гаруй мянган толгойгоор буюу 8,7 хувиар малын тоо толгой буурсан байна. Энэ нь байгаль цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малчид малаа худалдан борлуулсантай холбоотой юм. Нөгөө талаар малчид бэлчээрийнхээ даацад тохируулан малаа цөөрүүлж эхэлсэн нь малын тоо толгой буурахад нөлөөлжээ.
Одоогоор аймгийн хэмжээнд малын хорогдол хараахан гараагүй байгаа ч цас ихтэй сумдын нутгаар өглөө оройдоо хүйтэн жавартай байгаа нь мал өвөлжилт цаашид хаваржилтын байдалд хүндрэл учирч болзошгүй байна.
Малын хэвтэр, бэлчээрийн хомсдлоос шалтгаалан ялангуяа эх ямаа хээл хаях явдал гарч байгааг малчид хэлж байна. . Сумын удирдлагуудын өгсөн мэдээгээр малчид бага малынхаа ихэнхийг нэмэгдэл тэжээлд оруулсан байна. Чандмань сумын хувьд 16,8 мянган толгой малыг нэмэгдэл тэжээлд оруулах шаардлагатай гэсэн тооцоо судалгааг гаргажээ.
, зах зээлд борлуулж байгаа өвс тэжээл өндөр үнэтэй байгаа зэрэг нь малчдын өмнө тулгамдсан асуудал болж байна.
| Малын хэвтэр, бэлчээрийн хомсдлоос шалтгаалан эх ямаа хээл хаяж байна | ||
| Үзсэн: 1028 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.