Шууд Chart

Өнөөдөр Бээжин хотод БНХАУ, АНУ-ын төлөөлөгчид худалдааны асуудлаа хэлэлцэнэ

2019-01-07 15:20:23

Өнөөдөр БНХАУ болон АНУ-ын төлөөлөгчид худалдааны маргаанаа шийдвэрлэх арга замуудыг судлахаар худалдааны яриа хэлэлцээг Бээжин хотноо хийх гэж байна.  Хоёр өдөр үргэлжлэх энэ уулзалтад АНУ-ын сангийн дэд сайд Дэвид Мэльпасстай тэргүүтэй төлөөлөгчид Хятадын худалдааны дэд сайд Ван Шоувен тэргүүтэй төлөөлөгчид хэлэлцээ хийх юм байна.

Өнгөрсөн сард Аргентины Буэнос Айрес хотноо болсон Их хорийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд  АНУ, БНХАУ ын удирдагчдын уулзалт хэлэлцээ болсон юм. Энэ  уулзалтын үеэр 2 удирдагч 90 хоногийн дотор буюу ирэх оны 3-р сарын 1-н гэхэд худалдааны шинэ гэрээ байгуулахын тулд хүчин чармайлтаа идэвхжүүлэхээр тохиролцсон нь энэ уулзалтыг товлох гол шалтгаан болсон юм. Өөрөөр хэлбэл энэхүү хэлэлцээр, хоёр орны засгийн газар 90 хоногийн дотор дахин татвар тогтоохгүй байхаар тохиролцсоноос хойших анхны нүүр тулсан уулзалт болох гэж байна. Буэнос Айресын уулзалтын үеэр Хятадын тал  АНУ  аас  хөдөө аж ахуй болон бусад салбарын бараа бүтээгдэхүүний  импортоо  нэмэгдүүлэхийг амласан байна. Мөн 1 их наяд 200 тэрбум ам долларын өртөг бүхий нэмэлт  гэрээ байгуулахыг санал болгосон.

Үүний хариуд Трамп Ерөнхийлөгч  энэ оны эхний өдрөөс, өдрөөс  Хятадын бараа бүтээгдэхүүнд  10-25 хувийн  импортын татвар  ногдуулахаар төлөвлөж байсныгаа  цуцлах  амлалт өгсөн юм. Гэхдээ  2 тал   90 хоногийн дотор  тодорхой хүрээний асуудлуудаар   гэрээ   байгуулахаар  болсон  байна. Энэ оны 3-р сард, Бээжин Вашингтон хоёр аль аль талдаа 34тэрбум америк долларын дүнтэй бараанд 25 хувийн импортын татвар тогтоосноор худалдааны дайн эхэлж хоёр талт хэлэлцээ мухардмал байдалд орсон. Өнгөрсөн 2018 онд 2 орон, харилцан 300 тэрбум америк долларын үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнд импортын татвар тогтоогоод байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өнөөдөр Бээжин хотод БНХАУ, АНУ-ын төлөөлөгчид худалдааны асуудлаа хэлэлцэнэ   
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй