Шууд Chart

Жуулчид Япон улсын хилээр гарахын өмнө татвар төлдөг боллоо

2019-01-07 15:28:26

Өнөөдрөөс эхлэн Япон улсыг зорих жуулчид, гадны хүмүүс тус улсын хилээр гарахын өмнө татвар төлж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Японы улсын харьяалалтай биш л бол хэн бүхэн энэ татварыг төлж гарна гэсэн үг юм. Тухайн хүн . Саяонара хэмээн нэрлэсэн энэ татварыг аялагчид нисэх онгоцны болон далайгаар зорчиход тасалбарын үнэ дээр энэ татвар нэмэгдэж төлөх зарчимтай.

Харин 2 хүртэл насны хүүхэд энэ татвараас чөлөөлөгдөх юм байна. Үүний зэрэгцээ дамжин өнгөрөх нислэгээр саатсан аялагчдад энэ татвар хамаатай. Гэхдээ тус улсад 24 цагаас илүү хугацаагаар саатсан тохиолдолд энэ хууль тухайн аялагч зорчигчид хамааралтай гэсэн үг юм.

Харин 2 хүртэл насны хүүхэд энэ татвараас чөлөөлөгдөх юм байна

Тус улсын засгийн газар өнгөрсөн 2018 оны 4-р сард энэ хуулийг баталсан юм. . Урьдчилсан тооцоогоор энэ татвараас жилд 50 тэрбум иен буюу 460 орчим сая америк долларын орлого олно гэж тооцоолжээ.

Урьдчилсан тооцоогоор энэ татвараас жилд 50 тэрбум иен буюу 460 орчим сая америк долларын орлого олно гэж тооцоолжээ

Өнгөрсөн 2017 онд Япон улс, 28,6 сая жуулчин хүлээж авсан нь тус улсын түүхэн дээд амжилт байсан юм. Харин энэ тоог тус улсын эрх баригчид ирэх 2020 он гэхэд 40 саяд хүргэх зорилт тавьсан байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жуулчид Япон улсын хилээр гарахын өмнө татвар төлдөг боллоо  
Үзсэн: 1352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-07 16:40
Яасан сонин найруулгатай мэдээлэл вэ.?

Бидэнтэй нэгдээрэй