Баян-Өлгий аймагт 2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр аймгийн хэмжээнд 2 166 917 толгой мал тоологдож, 2017 онтой харьцуулахад 59,2 мянгаар буурсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Мал тооллогын дүнгээр тус аймгийн малчид өнгөрсөн оны сүүлээр 914 738 толгой хээлтэгч, 636 520 толгой төл, 22 215 толгой хээлтүүлэгч тоолуулжээ. Тооллогын дүнд дүн шинжилгээ хийж үзэхэд нийт малын 28,4 хувийг эр мал эзэлсэн бөгөөд улсын дунджаас хоёр хувиар илүү байгаа аж.
Сүрэг дэх нөхөн үржихүйн бус малын эзлэх хувь нэмэгдэхэд .
Харин эдийн засагчид болон хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн хувьд эр болон нөхөн үржихүйн бус малыг эдийн засгийн эргэлтэд оруулж байж бэлчээрийн доройтол, сүргийн зохистой харьцаа, хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх боломж бүрдэхийг тэрээр зөвлөж байна.
Сэтгүүлч: Ө.Нурболат
| Баян-Өлгий аймгийн нийт сүргийн 28.4 хувийг эр мал эзэлж байна | ||
| Үзсэн: 716 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.