Шууд Chart

Сан Франциско хот үслэг эдлэл худалдахыг хориглосон анхны хот болж байна

2019-01-07 16:23:20

Дэлхийн алдартай хувцас загварын бренд аж ахуйн нэгжүүд ан амьтны үс, арьс ашиглаж хувцас эдлэл урлахаа зогсоож, амьтны амь насыг хамгаалж байна. АНУ-ын Сан Франциско хотын эрх баригчид, өнгөрсөн оны 3-р сард тус хотод ангийн амьтан, үсээр хийсэн үслэг эдлэл хувцас худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гаргасан юм.

Сан Франциско хот үслэг эдлэлийг худалдан борлуулахыг хориглосон АНУ-ын хамгийн том хотод тооцогдож байна

Энэ шийдвэр, 2019 оны эхний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Ингэснээр,   Сан Францискогийн эрх баригчдын гаргасан энэ шийдвэрийг олон улсад амьтдын эрхийг хамгаалсан дорвитой шийдвэрүүдийн нэг гэж онцолж байна. Амьтны эрхийг хамгаалах байгууллагууд АНУ-ын бусад хотуудыг, энэ төрлийн хууль журам гаргахыг уриалж байна.

Одоогийн байдлаар АНУ-ын Беркли болон Уэст Холливууд хотууд ангийн үслэг эдлэл, амьтны арьсаар хийсэн хувцас бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гаргасан. Үүний зэрэгцээ дэлхийн алдартай хувцас загварын компаниуд, энэ шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж энэ төрлийн бүтээгдэхүүнээс татгалзаж эхлээд байна. Их Британийн Бербэри, Версачи, Гуччи зэрэг алдартай компаниуд, ан амьтны арьс үс ашиглахаас татгалзаж байгаагаа зарласан юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сан Франциско хот үслэг эдлэл худалдахыг хориглосон анхны хот болж байна  
Үзсэн: 1024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй