АНУ-ын Холбооны засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт цаашид тодорхойгүй хугацаагаар сунжирч мэдэхээр байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүнд бэлэн байгаагаа илэрхийлснийг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдлээ. Мөн тэрээр Конгресс дахь Ардчилсан намынхан урт хугацааны туршид Мексиктэй залгаа хилийн дагууд хамгаалалтын хана босгоход шаардагдах хөрөнгө мөнгийг хуваарилахыг зөвшөөрөхгүй байгааг эрс шүүмжилсэн юм.
хэмээн тайлбарласан байна. Харин үүний өмнө Сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер Ерөнхийлөгч Трамптай хийсэн уулзалтынхаа дараа төсвийн хөрөнгөгүй учир Холбооны засгийн газрын үйл ажиллагааг сар, жилээр зогсооход бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Холбооны засгийн газрын зарим яамд, агентлагуудын үйл ажиллагааг өнгөрсөн 12 дугаар сарын 22-ноос эхлэн санхүүжилтгүйн улмаас зогсоосон юм.
Энэ нь Конгресс дахь Ардчилсан нам болон Бүгд найрамдах намынхан Мексиктэй залгаа хил дээр хамгаалалтын хана босгоход шаардлагатай 5 тэрбум ам.долларыг түр төсвийн төсөлд тусгах Ерөнхийлөгч Трампын шаардлагатай холбоотой санал зөрөлдөөнтэй холбоотой аж. Одоогоор Ардчилсан намынхан энэ хөрөнгө мөнгийг төсвөөс гаргахыг дэмжихгүй гэдэг байр сууриндаа хатуу зогсч байгаагаа илэрхийлсээр байна. Гэвч Ерөнхийлөгч Трамп АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс, Конгресс дахь Ардчилсан намын төлөөлөгчдийн тэргүүн нар болох Чак Шумер, Нэнси Пелоси нарын уулзалт үр дүнтэй болсныг мэдэгдсэн. Түүнчлэн тэрээр Мексиктэй залгаа хил дээр өмнө төлөвлөж байснаар бетонон биш харин ган хана барихаар төлөвлөж байгааг мэдэгдсэн байна.
| Ерөнхийлөгч Трамп засгийн газрын үйл ажиллагааг сар, жилээр зогсооход бэлэн байгаагаа илэрхийллээ | ||
| Үзсэн: 664 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.