Шууд Chart

“Брексит”-ийн гэрээний төслийн санал хураалт ирэх 7 хоногт болно

2019-01-08 10:30:32

Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй даваа гарагт BBC-д өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.

Түүний мэдэгдсэнээр Нийтийн танхим Европын Холбооны эгнээнээс Их Британи улс гарах нөхцлүүд бүхий гэрээний төслийн хэлэлцүүлгийг өнөөдрөөс хийж эхлэх аж. Парламентын доод танхимын гишүүд өнгөрсөн 12 дугаар сард энэ гэрээний төслийг дэмжих эсэхээ илэрхийлэх ёстой байсан. Харин Ерөнхий сайд Тереза Мэй Брекситийн гэрээний төсөлд зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулахын тулд санал хураалтыг хойшлуулахаар шийдвэрлэсэн.

Харин ямар өөрчлөлтүүд оруулж чадсан тухайд тэрээр хариулт өгөхдөө Европын Холбооны дээд уулзалтад оролцогчдоос зарим нэг баталгаа гаргуулж чадсанаа мэдэгдсэн. Гэхдээ яг ямар баталгаа гаргуулж чадсанаа тодорхой мэдэгдээгүй байгаа. Харин Ерөнхий сайд Мэй засгийн газар ойрын өдрүүдэд Умард Ирланд, Британийн парламентын үүрэг оролцоо, Европын Холбооны зүгээс нэмэлт баталгаа гаргуулах гэсэн 3 үндсэн чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авах болно хэмээн мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Брексит”-ийн гэрээний төслийн санал хураалт ирэх 7 хоногт болно  
Үзсэн: 1266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй