Францын засгийн газар эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр үймээн гаргагчдыг чанга хатуу шийтгэх шинэ хуулийн төсөл боловсруулж байгаа аж. Энэ тухай Францын засгийн газрын тэргүүн Эдуэр Филипп телесувагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна. Гэхдээ тэрээр жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хадгалж үлдэх ёстой. Тайван замаар энэ эрхээ ашиглаж байгаа хүмүүсийг шийтгэх болохгүй. Тиймээс ч засгийн газар зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийгчдийн, эсэргүүцлийн ажиллагааны үеэр санаатайгаар үймээн дэгдээгчдийн эсрэг шинэ хууль боловсруулж ажиллаж байгаагаа тайлбарласан юм. Үүний зэрэгцээ тэрээр эсэргүүцлийн жагсаалын үеэр үймээн дэгдээж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг сүйтгэж хохироосон мянга орчим хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэснээ мэдэгдсэн юм.
Харин үймээн дэгдээсэн 5600 хүн баривчилж саатуулсныг ч мэдээлжээ. Энэ хооронд Францын даатгалын компаниуд үймээн дэгдээгчдийн гарт өртсөн худалдаачид, аж ахуй эрхлэгчдэд 150-200 мянган еврогийн нөхөн төлбөр олгохоор төлөвлөж байгаа аж. Харин Францын үндэсний худалдааны төвүүдийн зөвлөлөөс эсэргүүцлийн жагсаал цуглаанаас болж томоохон худалдааны байгууллагуудын борлуулалт 2 тэрбум еврогоор буурсныг баталж байна.
| Эдуэр Филипп: Үймээнд оролцогчдод хатуу шийтгэл ногдуулна... | ||
| Үзсэн: 913 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.