Шууд Chart

Тайландын эрх баригчид Саудын Араб бүсгүйг албадан гаргахаас татгалзжээ

2019-01-08 14:17:54

Тайландын эрх  баригчид  исламын уламжлалаас татгалзсаных нь  төлөө мөрдөж мөшгөх аюулд  ороод байгаагаа мэдүүлж Саудын Араб улсаас зугтсан гэх бүсгүйг албадан гаргахаас татгалзсан байна. Тайландын цагаачлалын цагдаагийн байгууллага Рахаф Мохамед Аль Кунуныг Кувейт руу  албадан  явуулах гэснээс болж нисэх онгоцны  буудалд  олон цаг  маргаан үүссэн байна.

Гэвч цагаачлалын цагдаагийн албаны тэргүүн түүнийг аюулаас зугтаж тусламж хүссэн учир хуулийн дагуу хүний эрхийг хамгаалахаар түүнийг улс орондоо үлдээж байгаагаа мэдэгдсэн байна. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссарын газраас Рахаф Мохамед Аль Кунун Тайландаар дамжин  Австрали руу нисэх ёстой байсныг мэдээлсэн  байна.

Австраличууд үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээндээ бүсгүйд тусалж нутагтаа авчрахын тулд боломжтой бүхнийг хийхийг эрх баригчдаасаа уриалсан хөдөлгөөн өрнүүлсэн байна. Аль Кунун Саудын Арабт эмэгтэйчүүдийн эрхийг онцгой ихээр хязгаарлаж гудамжинд нөхөр эсвэл хамаатны эр хүнгүйгээр гарахыг хориглосныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр твиттер хуудсандаа гэрээсээ зугтан гарахынх нь өмнө үсээ тайрсных нь төлөө  ар гэрийнхэн нь түүнийг  хагас жил  түүнийг  цоожилж байсныг бичсэн байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайландын эрх баригчид Саудын Араб бүсгүйг албадан гаргахаас татгалзжээ  
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
wrdgip356tg5646896 [127.0.0.xxx] 2019-01-08 17:11
энэ мэдээ чинэ хэнд хэрэгтэй юм малааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа

Бидэнтэй нэгдээрэй