Шууд Chart

Төв аймгийн харьяалалтай газраа өмчилж аваагүй 50 гаруй мянган иргэн байна

2019-01-09 12:18:23

Төв аймгийн хэмжээнд нийт 95 106 өмчлөгч, эзэмшигч, ашиглагч байгаа нь өмнөх оныхоос 12 284 өөр өссөн байна. 2018 оны жилийн эцсийн байдлаар газар өмчлөгчийн тоо 62 039 буюу 65,3 хувь, эзэмшигчийн тоо 33 004 буюу 34,63 хувь, газар ашиглагчийн тоо 63 буюу 0,07  хувийг тус тус эзэлж байгаа талаар албаныхан мэдээлэл өглөө.

64 230 иргэнээс гэр бүлийн хэрэгцээнд үнэгүй газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 62039 иргэнд  газар өмчлүүлж газар өмчлөлийн өргөдлийн шийдвэрлэлтийн явц 96,4 хувьтай байна

Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 2018 оны жилийн эцсийн байдлаар 64 230 иргэнээс гэр бүлийн хэрэгцээнд үнэгүй газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 62039 иргэнд  . Тайлант онд 9431 иргэнд 1701,29 га газрыг өмчлүүлж газар өмчлөлийн төлөвлөгөөний явц 49,6 хувьтай байгаа  нь Баянчандмань суманд урьд онуудад бүртгэгдээгүй орхигдсон 660 иргэний газар өмчлөлийн эрхийг нөхөн бүрдүүлэн бүртгэснээр 2018 онд нийт 10091 иргэний өмчлөлийн эрхийн мэдээлэл бүртгэгдээд байна. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 62039 иргэнд  11371.4 га газрыг өмчлүүлж, газар өмчлөлийн явц 67,6 хувьтай байна.

Мөн Нийслэл Улаанбаатар хотын харьяатай 6 мянга гаруй иргэн байгаа талаар холбогдох хүмүүсээс хэлж байна.


2018 оны газрын нэгдмэл сангийн тайланг өнгөрсөн оны дүнтэй  харьцуулахад хөдөө аж ахуйн газар 16 461.77 га -аар хасагдаж хот, тосгон, бусад суурингийн газар 4300.12 га -аар нэмэгдэж, зам, шугам сүлжээний газар 161.65 га-аар нэмэгдэж, Ой, усан сангийн газарт өөрчлөлт ороогүй,

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төв аймгийн харьяалалтай газраа өмчилж аваагүй 50 гаруй мянган иргэн байна  
Үзсэн: 580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй