БНХАУ, АНУ-ын худалдааны төлөөлөгчид худалдааны маргаанаа цэглэх тухай шууд яриа хэлэлцээг Бээжинд хийж байна. Энэ нь Вашингтон Хятадын импортын бараанд тогтоосон татварыг түр зогсоосны дараах анхны шууд яриа хэлэлцээ юм. Хэлэлцээ төлөвлөсөн ёсоор даваа мягмар гарагуудад Бээжинд болж өндөрлөх байсан ч талууд хэлэлцээг өнөөдөр сунгасан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай хийж байгаа хэлэлцээ маш сайн явцтай байгааг тэмдэглэсэн байна. Трамп Хятадын дарга Ши Жиньпин нар худалдааны маргаанаа шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэж байх хугацаанд буюу 3-р сарын нэгэн хүртэл аль алиныхаа . Уолл Стрийт Журналын мэдээлж байгаагаар хоёр тал байр суурины зөрүүтэй байдлаа арилгах тал дээр нэлээн ахицтай байна, ялангуяа Америкийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах, Хятадын зах зах зээлд гарах гарцийг өргөжүүлэх зэрэг дээр нааштай байр сууринд хүрч байгаа юм байна.
Гэхдээ Хятад улс оюуны өмчийн эрхийн зөрчлөөс сэргийлэхээр амлаж байгаа ч энэ амлалтаа биелүүлэхээ яаж нотлох нь тодорхойгүй байгаа учраас худалдааны маргааныг цэглэх гэрээнд хүрэхэд хол байгааг эдийн засагчид тэмдэглэж байна. АНУ-ын хувьд хоёр талын худалдааны төлөөлөгчид хэлэлцээг заасан хугацаанд нь амжилттай явуулж, тохиролцоонд хүрч чадахгүй бол Хятадын бараа бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулах үйл явцийг үргэлжлүүлнэ гэдгээ анхааруулсан байгаа. Хятад улсын хувьд ч АНУ-ын зүгээс татварын бодлогоо зогсоохгүй бол хариу яг адилхан бодлого хэрэгжүүлнэ гэсэн байр суурьтай байгаа юм.
Одоо олон улс дэлхийн тэргүүлэгч хоёр эдийн засаг худалдааны маргаанаа цэглэхээр зөвшилцөлд хүрч,аль аль талдаа буулт хийж, харилцан ашигтай худалдаа хийх тохиролцоонд хүрэх болов уу гэсэн найдвар тавьж, хэлэлцээний явцыг ажиглаж байна. Хоёр гол эдийн засгийн худалдааны дайн даамжирвал энэ нь эргээд дэлхийн эдийн засаг худалдааны салбарт сөрөг нөлөө үзүүлэх учраас аль болох маргааныг гүнзгийрүүлэхгүй байхад л хоёр тал хүчин чармайлт гаргах нь зүйтэй гэдэг уриалгыг ч зарим эдийн засагчид гаргаж байна.
| БНХАУ болон АНУ худалдааны хэлэлцээний цагийг сунгалаа | ||
| Үзсэн: 677 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.