Шууд Chart

Дэлхийн банкны ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө ажлаа өгнө

2019-01-09 12:50:08

Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким ирэх сарын нэгнээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Дэлхийн банкны ерөнхийлөгч 10жилийн хугацаатай томилогддог. Гэвч одоогийн ерөнхийлөгч Жим Ён Ким 6жил гаруй хугацаанд ажилласан, хугацаа нь дуусахад 3 жил дутуу байхад ажлаа өгөхөөр болсон нь олны анхаарлыг татаж байна. Жим Ён ким хугацаанаасаа өмнө үүрэгт ажлаасаа буух шийдвэрээ хувийн шалтгаантай гэж тайлбарлажээ. Гэхдээ түүний ойрын хүрээллийнхэн Кимийг хувийн салбарт ажиллах урилга авсан байж магадгүй гэж мэдээлсэн байна.

Кимийг хувийн салбарт ажиллах урилга авсан байж магадгүй гэж мэдээлсэн байна

Тэрээр хамгийн сүүлд мэдэгдэл хийхдээ: Дэлхийн банк орчин үед бий болсон ядуурал, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, цагаачлалын хямрал зэрэг асуудлуудыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолсон байна. Дэлхийн банк нь олон улсын эдийн засгийн гол зохицуулагч байгууллагуудын нэг учир удирдлагын тогтвортой байдал нь чухал.

. Дэлхийн банкны одоогийн ерөнхийлөгч им Ён Кимийг АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Барак Обама 2012онд томилж байсан байна. Одоо нэгэнт удирдлага нь хугацаанаасаа өмнө ажлаа өгөх хувийн шийдвэрээ гаргасан учир Дэлхийн банкийг удирдах дараагийн хүн хэн бэ гэдэг асуудал яригдаж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн банкны дараагийн ерөнхийлөгчид одоо тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа, Болгар гаралтай Кристалина Георгиеваг томилж магадгүй тухай яригдаж байна. Кристалина нь Вашингтонд ирэхийнхээ өмнө Европын холбооны сангийн асуудлыг хариуцсан захирлаар ажиллаж байсан туршлагатай юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн банкны ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө ажлаа өгнө   
Үзсэн: 522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй