Шууд Chart

Төв аймагт малын тоо толгой 100 мянган толгойгоор буурчээ

2019-01-09 13:20:17

Энэ онд Төв аймгийн хэмжээнд малын тоо толгой 100 мянган толгойгоор буурсан талаар албаныхан мэдээллээ. Өнгөрсөн онд 4.6 сая толгой мал тоолуулж байсан бол энэ онд 4,5 сая болж буурчээ.

 Энэ жилийн хувьд Төв аймгийн хэмжээнд тэмээн сүрэг 3576, адуу 35 6452 тоо толгой, үхэр 331 865, хонин сүрэг 2 690 509, ямаа 1 489 279 тоо толгойд хүрч .  Малын тоо толгой буурсан нь бэлчээрийн даац тааруу байгаа цаг үед нэг талаараа давуу талтай гэдгийг албаныхан тайлбарлаж байна. Мөн нэг талаараа өнгөрсөн 2018 онд 1 сая орчим толгой малыг зах зээлд нийлүүлсэнтэй холбоотой гэж үзэж байгаа юм.

Нэг сая орчим толгой малыг зах зээлд нийлүүлсэн

Өнөөдрийн байдлаар бэлчээрийн даац 20 гаруй хувьд нь 1-3 дахин хэтэрсэн, 5-10 хувьд нь 5 дахин түүнээс олон дахин хэтэрсэн байна.  Мөн цасгүй усан хангамж дутмаг байгаа үед малын тоо толгой буурч чанар дээшилсэн нь малын хоргодолгүй өнөтэй өвөлжиж хаваржихад тус дэм болно гэдгийг албаныхан онцолж байсан юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төв аймагт малын тоо толгой 100 мянган толгойгоор буурчээ  
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй