Орхон аймагт томуугийн эзлэх хувь, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгджээ. Тодруулбал 2019 оны эхний 7 хоногийн амбулаторийн үзлэгийн 5,5 хувийг томуу эзэлж байна. Харин БОЭТ-ийн хүүхдийн тасагт 130 гаруй хэвтэн эмчлүүлэгчтэй байгаагаас томуугийн А хүрээний дэд хэв шинжийн A(H1N1 вирусээр үүсгэгдсэн халдварын тохиолдол 3 бүртгэгдээд байна.
Орхон аймгийн хэмжээнд тархвар судлалын 1 дэх долоо хоногт томуугийн харуулдан тандалтын 10 нэгжээс ирүүлсэн мэдээгээр 6156 хүн үйлчлүүлсний 340 нь буюу 5,5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж өнгөрсөн 7 хоногоос 2,6 хувиар өссөн байна. 342 хэвтэн эмчлүүлэгчдийн 101 нь буюу 29,5 хувийг уушгины үрэвсэл амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант өвчтөн эзэлж байна. 2019 оны 1 дүгээр сарын 07-ы өдрийн байдлаар БОЭТ-ийн хүүхдийн тасагт 138 хүүхэд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмчлүүлж байна.
Одоогоор 6 ӨЭМТ-ийг цайны цаг гэлтгүй, ажлын өдрүүдэд 08-20,0 цаг, амралтын өдрүүдэд 10-16 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллуулж байна. Мөн БОЭТ-ийн хүүхдийн амбулаторийн цагийг уртасгаж, хүүхдийн хүлээн авах дээр гарч байгаа эмч сувилагч нарын орон тоог нэмэгдүүлэн, хүүхдийн хувийн хэвшлийн үүдэн эмнэлгүүдийн үзлэгийн тарифыг хөнгөлөөд байна.
Хамгийн гол нь одоо тархаад байгаа томуугийн тархалт нь Вирусийн онцлогоос хамаарч эмнэлзүйн шинж тэмдэг янз бүр илэрч байгаа. Тухайлбал H1N1 вирусээр халдварласан тохиолдолд хүүхэд өндөр халуурна. Өндөр халуурснаар таталт өгөх, өвчин хүндрэх эрсдэл дагуулдаг. 38,5 градусаас дээш халуурсан бол эмчид хандаж, эмээр буулгах ёстой. Мөн бүтэн нойр авахуулах, шингэн сайн нөхөх, зурагт, гар утасны хэрэглээг хязгаарлах зэргээр дархлааг сайн дэмжих шаардлагатайг сануулж байна.
Дашрамд дурдахад томуугийн эд дэгдэлтийн үе 11-1 сарын хугацаанд явагддаг бөгөөд хичээл сургууль орох, сар шинийн баяраас өмнө томуугийн дэгдэлт буурна гэж Орхон аймгийн ЭМГ-аас үзэж байгаа юм байна.
| Томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгджээ | ||
| Үзсэн: 657 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.