Тайландад төр засгийн эрх барьж байгаа цэргийнхэн бүх нийтийн сонгууль зохион байгуулах хугацааг хойшлуулахаар төлөвлөж байгааг эсэргүүцэгчдийн жагсаал боллоо. .
Тэд засгийн газар сонгуулийн тов зарлахгүй хойшлуулсаар байгааг буруушааж байгаагаа илэрхийлж байлаа. Тайландын түр засгийн газар иргэний засаг захиргаанд засгийн эрхийг шилжүүлэн өгөхийн тулд сонгуулийг хойшлуулах боломжийг судалж байгаагаа өнгөрсөн 7 хоногт мэдэгдсэн юм. уг нь Бүх нийтийн сонгуулийг ирэх 2 р сард зохион байгуулахаар төлөвлөж байсан юм.

Тайландад 2014 онл төрийн эргэлт гарснаас хойш цэргийнхэн засгийн эрхэнд гарсан юм. Тус улсын түр засгийн газрыг генерал Прают Чан Оча тэргүүлж байгаа бөгөөд тэрээр сонгуулийн товыг хаан баталгаажуулсны дараа олон нийтэд зарлахаа мэдэгдсэн байна.
| Тайландад сонгууль зохион байгуулах хугацааг зарлахыг шаардагсдын жагсаал болно | ||
| Үзсэн: 943 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.