Ирээдүйд улс эх орон, төрөлх нутгийнхаа хөгжлийг түүчээлэх шилдэг боловсон хүчнийг бэлтгэх багш нарынхаа ур чадварыг дээшлүүлэх, амжилтыг нь бодитоор үнэлж урамшуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор Завхан аймаг “Сайн багш” дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Багшийн сэтгэл хүүхдэд” тав дахь удаагийн багш, удирдах ажилтны сургалтыг зохион байгуулж, 24 сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нар оролцлоо.
Мөн Завхан аймгийн боловсролын салбарт ажиллаж буй 1500 гаруй багш нараас шилдэг 100 багшийг шалгаруулах ёслолын ажиллагаа болж, шилдгийн шилдэг үнэмлэхүй манлай багшаар Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн математикийн боловсролын багш Б.Нямдаваа шалгарч 10 сая төгрөгөөр шагнуулсан бол шилдэг 9 багшийг тус бүр нэг сая төгрөгөөр, шилдэг 90 багшийг тус бүр 300 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.
“Багшийн сэтгэл хүүхдэд” тав дахь удаагийн сургалтыг нийслэлийн тэргүүний “Шинэ үе” бүрэн дунд сургуультай хамтран зохион байгуулж тус сургуулийн 20 багш орон нутгийн багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллажээ.
| Шилдгийн шилдэг багшийг 10 сая төгрөгөөр урамшууллаа | ||
| Үзсэн: 973 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.