Энэ сарын 11-нд Бүгд найрамдах Македон улс сүүлийн 28 жилийн турш үргэлжилсэн дипломат маргааныг эцэслэх түүхэн шийдвэрийг гаргалаа. Энэ бол Македоны парламент улсынхаа нэрийг Умард Македоны бүгд найрамдах улс болгож өөрчлөх үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталсан явдал байсан юм.
Ингэснээр, тус улс Европын холбоо болон НАТО-ын эгнээнд элсэхэд нэг шат ахилаа гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрсөн 2018 оны 6-р сарын 17-нд, Македони болон Грекийн гадаад хэргийн сайд нар хоёр орныг заагладаг Преспа нуурын эрэг дээр хуучин Югославын бүгд найрамдах улсыг шинээр нэрлэх тухай тохиролцоонд гарын үсэг зурсан. Энэ тохиролцооны дагуу Македонийг Бүгд найрамдах Умард Македони гэж нэрлэхээр болсон юм. 1991 оныг хүртэл Македони нь Югославын нэг хэсэг байсан. Харин Югослав улс задарч бутрах үед 2 сая гаруй хүн амтай бие даасан улс болж улмаар Македони гэж нэрийдэх болсон юм.

Бүгд найрамдах Македони улсыг Балканы биеэ даасан улс хэмээн дэлхийн 142 хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин эрс эсэргүүцэж байсан улсын нэг нь хөрш Грек байсан юм. Тэр үеэс л Македонид орчин үеийн Македончууд бол Славянууд биш харин эртний Македонийн үр удам хэмээн тунхаглаж түүх соёлын өвөө идэвхтэй эрэн хайж эхэлсэн. Харин Грекчүүд шинэ бүгд найрамдах улсын эрх баригчдыг соёлын өвийг нь хулгайлах гэлээ хэмээн буруутгаж улмаар 2008 онд НАТО Европын Холбооны эгнээнд элсэх Македонийн хүсэлтэд хориг тавьж улсынхаа нэрийг солихыг шаардаж байсан юм.
| Македон улс болж нэрээ өөрчилснөөр Европын холбооны эгнээнд элсэхэд нэг шат ахилаа | ||
| Үзсэн: 1057 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.