Шууд Chart

Индонезийн Ява тэнгист осолдсон зорчигч тээврийн онгоцны хар хайрцгийг олжээ

2019-01-14 14:29:48

Өнгөрсөн 2018 оны 10-р сарын 29-нд Индонезийн Лион Эйр иргэний агаарын тээврийн бойнг 737 Макс загварын онгоц Ява тэнгист унаж осолдсоны улмаас уг онгоцонд сууж явсан бүх зорчигчид болон хөлгийн багийн гишүүд гээд 189 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Харин уг онгоцны дуу бичигч хар хайрцгийг олсон тухай Индонезийн эрх баригчид албан ёсоор мэдэгдлээ.

Индонезийн тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчийн мэдээлж байгаагаар, онгоцны хар хайрцгийг далайн 8 метрийн гүнээс илрүүлсэн байна. Одоо энэ хар хайрцгаас нислэгийн хяналтын төв болон онгоцны ахмад нарын хоорондын сүүлчийн харилцан яриаг олж мэдэх боломжтой юм байна. Үүнээс осол яг юунаас болж гарав хэний буруутай үйлдэл вэ гэдгийг тогтоох боломжтой гэж албаныхан үзэж байна.

Уг нислэг Индонезийн нийслэл Жакарта хотоос Бангка арлын том хот Пангкал Пинанд чиглэлд хөөрчээ. Гэвч Жакарта хотоос хөөрөөд 13 минутын дараа төвөөс холбоо тасарч улмаар далайд унаж осолдсон юм. Нислэгийн хяналтын газрын мэдээлснээр уг нислэг хөөрөөд удаагүй байхдаа буюу радараас бүр мөсөн алга болохынхоо өмнөхөн нислэгийг буцааж эргүүлэх хүсэлтийг хяналтын төвдөө тавьсан байна. Гэвч хариу солилцож чадалгүй холбоо тасарч үүнээс тун удалгүй онгоц тэнгист унаж осолдсон болохыг тогтоосон юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонезийн Ява тэнгист осолдсон зорчигч тээврийн онгоцны хар хайрцгийг олжээ  
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй