Өчигдөр, Хятадын Шэньси мужийн нүүрсний уурхайн дээврийн хэсэг нурснаас болж сүүлийн мэдээгээр 21 хүн амь насаа алдсан байна. Мөн 19 хүн нурангид дарагдаж гэмтэж бэртсэн бол 2 хүнийг аврах эрэн хайх ажиллагааг явуулж байсан тухай өмнө нь мэдээлж байсан ч тэдний цогцсыг өнөө өглөө илрүүлсэн байна. Ингээд амиа алдсан хүний тоо нэмэгдэж 21-т хүрсэн юм.
Синьхуа агентлагийн мэдээлж байгаагаар уурхайн гүнд осол болох үед 87 хүн ажиллаж байсан байна. Үүнээс осол болох үед 66 хүнийг нүүлгэн шилжүүлж чадсан байна. Осол өчигдөр орон нутгийн цагаар 16 цаг 30 минутын орчимд гарсан байна. Нүүрсний тус уурхай нь Ваижи Майнинг компанийн мэдлийнх юм байна. Шэньму хот дахь Лицягоу уурхайд гарсан энэ ослын шалтгааныг тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байна.
Гэхдээ эхний дүгнэлтээр уг уурхайн ажлын байрны аюулгүйн байдлын дүрэм журмыг зөрчсөн өөрөөр хэлбэл, аюултай орчин нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан гэсэн үг юм. Орон нутгийн эрх баригчдын мэдээлж байгаагаар өнгөрсөн 2017 онд уг нүүрсний уурхайтай ойролцоо үйл ажиллагаа явуулдаг байсан уурхай нурсны улмаас 400 хүн амиа алдаж байсан ноцтой осол гарч байсан байна.

![]()

| Хятадын нүүрсний уурхайд болсон ослын уршгаар 21 хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 925 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.