Шууд Chart

Гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан ариутгалын пост гаргалаа

2019-01-15 11:56:24

Сэлэнгэ аймагтай хил залгаа оршдог Булган аймагт гахайн мялзан өвчин гарсан болон томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор аймгийн онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил хэд хэдэн чиглэлд үүрэг өглөө. Үүнд:

Нэг. Гахайн мялзан өвчинтэй холбоотойгоор:

1.Монгол Улсын хэмжээнд зарим аймгуудад гахайн мялзан өвчин илэрч хурдацтайгаар тархаж байгаа тул энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах,
2. Гахайтай айл өрхүүдийн судалгааг нарийвчлан гаргаж, тэжээвэр гахайг суурин хашаа саравчинд гадагш гаргахгүй байлгах, 
3. Ариутгалын постыг гол цэгүүдэд нээн ажиллуулах,
4. Гахайн мялзан өвчний халдвар илэрвэл цаг алдалгүй хөл хорио тогтоон, арга хэмжээ авч ажиллах,
5.Ард иргэдэд тухайн өвчний талаар үнэн зөв бодит мэдээллийг өгөхийг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо. Манай аймгийн Мандал,

Сүхбаатар сумд хамгийн олон гахайтай. Тус өвчин илрэхдээ гахайн биеэр хөх өнгийн толбо гарах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг анхлан илэрдэг ба гахайнаас гахайнд халдварладаг. Хүн тээгч болж өвчнийг халдаах боломжтой байдаг ажээ. Иймд , бүрэн гүйцэд болгож хэрэглэхийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.

Тус өвчин илрэхдээ гахайн биеэр хөх өнгийн толбо гарах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг анхлан илэрдэг

Хоёр.Томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор:

1.Амьсгалын замын халдварт өвчний халдвараас урьдчилан сэргийлж, нийтийг хамарсан ажил арга хэмжээг бага зохион байгуулах,
2.Олон нийтийн газраар явахдаа амны хаалт тогтмол хэрэглэх,
3.Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон эмийн хүрэлцээ хангамжид анхаарч, байнгын тасралтгүй байх нөхцөл бололцоог хангах,
4.Томуугийн А төрлийн вирус (H1N1)-ын талаарх мэдээллийг иргэдэд өгч, хэрхэн яаж халдварлахгүй байхыг таниулах арга хэмжээг авч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Томуугийн вирусийн халдвар авсан бол өндөр халуурч, булчин шархирах гэх мэт шинж илэрдэг байна.

H1N1 халдвараар гол төлөв жирэмсэн эмэгтэйчүүд, 1-3 насны хүүхдүүд, 65-аас дээш настай ахмадууд өвдөж байгаа ажээ. Томуугийн вирусийн халдвар авсан бол өндөр халуурч, булчин шархирах гэх мэт шинж илэрдэг байна. Бусад амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдгээс илүү хүндэвтэр гэж ойлгож болно. Илрэх шинж тэмдэг нь энгийн ханиадтай төстэй. Тиймээс хүмүүс хамрын ханиадтай андуурч буруу эмчлэн хүндрүүлж байгаа ажээ. Иймээс мэргэжлийн эмчийн зааврын дагуу эм бэлдмэл хэрэглэж, зөв эмчилгээ хийх хэрэгтэй байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан ариутгалын пост гаргалаа  
Үзсэн: 1409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй