Энэ сарын 11 нд Төв аймгийн Сэргэлэн суманд илэрсэн гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн 30 гахайг устгалд оруулж ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ. Одоогоор нэмж өвчний шинж тэмдэг илрээгүй байна.
Төв аймгийн хэмжээнд 4700 гаруй гахай байдаг. Гахай өсгөн үржүүлдэг аж ахуй нэгж иргэдэд ариун цэвэр сайн сахиж, гахайгаа байр маллагаатай байлгахыг анхааруулсан бичгийг хүргүүлэн арга хэмжээг яаралтай авсан талаараа Төв аймгийн мал эмнэлэг үржлийн газраас мэдээллээ.
Хүн өөрөө халдвар нян тээгч болох боломжтой тул гахайн мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй зөвлөж байсан юм. Мөн хаягдал тэжээлээр гахайг тэжээлгүй витаминлаг хүнс өгөх нь халдвар тарахаас сэргийлэх бүрэн боломжтой гэж албаныхан үзэж байна.
| Гахайн мялзан өвчин илэрсэн 30 гахайг устгажээ | ||
| Үзсэн: 1473 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.