Шууд Chart

АНУ-ын засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ

2019-01-16 11:49:11

АНУ-ын сенатч Бүгд найрамдах намын гишүүн Линдсей Грахам, ерөнхийлөгч  Трампт хандаж тус улсын засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаанд сэргээхийг уриалсан байна. Түүний үзэж байгаагаар хэрвээ засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаанд сэргээвэл энэ нь бүгд найрамдахчууд болон Ардчилсан нам хооронд яриа хэлэлцээ хийх тохиролцоонд хүрэх бодит алхам болно гэдгийг онцолж байна.

СОНИ: АНУ-ын засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт өнөөдрийн байдлаар 25 дэх өдрөө үргэлжилсээр байна. Энэ нь АНУ-ын засгийн газрын түр зогсолт урьд өмнө түүхэнд байгаагүй удаан хугацаанд үргэлжилж байгаа өдрүүд болж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ардчилсан намынхан Мексиктэй залгаа хилд хана босгох санхүүжилтийг төсөвт суулгах эсэх дээр байр суурь зөрчилдөж байгаагаас ийнхүү засгийн газрын түр зогсолт удаан хугацаанд үргэлжилж байна. Үүний улмаас өнөөдрийн байдлаар 800 гаруй төрийн албан хаагчид, цалин хөлсгүй ажиллаж байна.

Америкийн түүхэнд өмнө нь 1995 оны 12-р сараас 1996 оны 1-р сарын хооронд 21 хоног яг ийм байдлаар засгийн газрын зарим байгууллагын үйл ажиллагаа санхүүжилтгүй зогсож байсан байна. Харин энэ асуудалд АНУ-ын төрийн тэргүүн өөрийн байр сууриндаа бат зогссон хэвээр байна. Тэрээр хэрвээ шаардлагатай гэж үзвэл өөрийн бүрэн эрхийн хүрээнд онц байдал зарлаж хана босгох ажлыг үргэлжлүүлж болно гэж мэдэгдээд байгаа юм. Өнгөрсөн  8 р сард Ерөнхийлөгч Трамп хамгаалалтын энэ ханыг  босгох ажилд 3,5 тэрбум америк доллар хэдийн  хувиарлаад байгаа  ч  төсөвт  ахиад  5,7 тэрбум ам,доллар суулгах хүсэлт гаргаснаа  мэдэгдэж байсан юм. Гэвч түүний энэ саналыг Сенат дахь ардчилсан намынхан эсэргүүцэж 2019 оны төсвийг баталж чадахгүйд хүрээд байгаа юм. Энэ ханыг босгоход  нийтдээ  25 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог гаргасан байдаг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ  
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй