Шууд Chart

АНУ, БНАСАУ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хангах хэлэлцээ Вашингтонд болж магадгүй

2019-01-16 12:13:26

Энэ долоо хоногийн Пүрэв эсвэл Баасан гаригт энэ уулзалтын бэлтгэл ажлыг хангах хэлэлцээ Вашингтон хотноо болох тухай Умард Солонгосын хэвлэлүүдэд үндэслэж Ройтерс иш татан мэдээлж байна.

Вашингтон хотноо болох хэлэлцээнд, Америкийн талаас тус улсын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео харин Умардын Солонгосын талаас тус улсын хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль нар хэлэлцэх юм байна. Энэ уулзалтаар ерөнхийлөгч Трамп болон удирдагч Ким Жон Ун нарын 2 дахь удаагийн түүхэн дээд хэмжээний уулзалт болох өдөр болон энэ уулзалтыг хүлээн авах орныг эцсийн байдлаар шийдвэрлэх юм байна. Гэхдээ энэ талаар Сөүл дэх АНУ-ын элчин сайдын яам болон цагаан ордноос тодруулахад энэ уулзалтын талаар мэдээлэл байхгүй байна гэсэн хариултыг өгсөн байна.

Хэрвээ энэ уулзалт болох нь батлагдвал 2 удирдагчийн уулзалт цаашлаад, Солонгосын хойгт энх тайван тогтох Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзах шинэ алхмуудыг ойрын ирээдүйд хийх нь тодорхой гэж ажиглагчид харж байна. АНУ болон Умард Солонгосын хоорондох зогсонги байдал ороод байсан харилцаа энэ оны эхнээс сэргэж эхэлснээр 2 удирдагчийн дараагийн гэж тодорхойлж байгаа дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах тухай асуудал их яригдах боллоо.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ оны мэндчилгээндээ АНУ-ын төрийн тэргүүнтэй ямар ч цагт хэзээ ч уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн нь 2 улсын харилцаа сэргэх гол хүчин зүйл болсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНАСАУ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хангах хэлэлцээ Вашингтонд болж магадгүй  
Үзсэн: 657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй