Ховд аймаг 2018 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 3 сая 146,4 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 300 гаруй мянган толгойгоор буюу 8,7 хувиар буурсан байна. Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумдаас бусад сумдад өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Тиймээс аймгийн Онцгой комисс хуралдаж 13 суманд өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Ховд аймагт сүүлийн 2 жил дараалан цас зудтай, зундаа гандуу байсан нь бэлчээрийн хомсдолыг бий болгожээ. Энэ өвөл ч мөн цас ихтэй, зарим сумдад шөнөдөө -35-37 хэм хүрч хүйтэрч байгаа нь мал зутрах, өвөлжилт хүндрэх шалтгаан болж байгааг малчид онцолж байна. Өвөлжилт хүндэрсэн зарим сумдын малчид малаа нэмэгдэл тэжээлд оруулжээ. Малчдын хувьд өвөлжилтийн бэлтгэлээ өөрсдийн нөөц боломжийн хэрээр базаасан ч бэлтгэсэн өвс тэжээл нь хүрэлцэхгүйд хүрээд байна.
Нөхцөл байдал, малчдын гаргасан саналыг үндэслэн Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж малыг тарга хүчээ хэтэрхий алдаж муудахаас нь өмнө нөөцөд байгаа өвс тэжээлээ өвөлжилт хүндэрсэн сумдад хувааж хуваарилах шийдвэр гаргасан байна. Зуншлага оройтсон, бэлчээрийн гарц төдийлөн сайн байгаагүй ч Ховд аймаг аюулгүйн нөөцдөө 132 тн хивгэн болон хорголжин тэжээл, 14000 пресс өвс бэлтгэн нөөцөлсөн байна.
| Ховд аймгийн 13 сумын малчдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр боллоо | ||
| Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.