Шууд Chart

Чилийн эрдэмтэд усанд уусдаг гялгар уут бүтээн танилцуулав

2019-01-17 13:44:20

XXI зуун мэдээллийн мөн технологийн эрин үе гэж яригдаж байна. Гэхдээ хүн төрөлхтөн яг энэ цаг хугацааг өөр нэгэн нэршлээр тодотгон онцолж байгаа юм. Энэ бол хуванцар хог хаягдлын хор уршиг гамшгийн хэмжээнд хүрч ирлээ гэсэн асуудал юм. Тэгвэл оюунлаг эрдэмтдийн ачаар хуванцар хог хаягдалтай тэмцэх боломжтой боллоо. Тодруулбал, Чилийн эрдэмтэд усанд норж, хормын дотор уусаж алга болдог гялгар уут бүтээн танилцуулжээ.

Өмнөд Америкийн Чилийн Бүгд Найрамдах улсын эрдэмтэд ер бусын материалаас бүтсэн гялгар уут бүтээснээ танилцуулсан юм. Өөр үгээр хэлбэл хүйтэн усанд уусаж алга болдог гялгар уут юм. Манай гаригийн хуванцар хог хаягдал, гялгар уутны багагүй хэсэг нь далай тэнгисийн усанд байдаг. Гялгар уутны томоохон сөрөг тал бол байгаль дэлхийд удаан хугацааны турш устаж үгүй болдоггүй шинж чанар юм. Энэ нь байгаль эх дэлхийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж, тэр бүү хэл далай тэнгисийн амьтад устаж үгүй болох гамшигт нөхцөлд хүргэдэг.

Дэлхийн цаг уурын өөрчлөлтөд багагүй нөлөөлдөг энэ материалаас бүтсэн гялгар уут, сав баглаа боодлын үйлдвэрлэлт, борлуулалтыг зарим улс оронд хориглоод эхэлсэн. Харин эрдэмтэд үүнд шинэ гарц, гаргалгааг хийж өгсөн нь нь энэ бүтээл юм. Энэ гялгар уут усанд хурдан хугацаанд уусаж алга болдог ч гэлээ орчин тойрондоо ямар нэгэн хортой зүйлийг үлдээдэггүй ор мөргүй алга болдог нь олзуурхууштай. Хамгийн удаандаа л гэхэд 5 минутын дотор бүр мөсөн уусаж алга болдог гэж зохион бүтээгчид нь хэлжээ. Энэхүү хувьсгал авчирсан технологийн шинэ бүтээлийг Чилийн эрдэмтэн, судлаачид санамсаргүй байдлаар гарган авч чадсан байна.

Тэд байгаль экологид хор хөнөөлгүй химийн элемент гаргаж авах гэж байгаад ийнхүү шинэ материалын гялгар уутыг бүтээжээ. Тэр бүү хэл усанд уусгаад, тэр усаа шууд ууж хэрэглэх боломжтой гэдгийг өөрсдөө харуулж баталсан байна. Одоо энэ гайхалтай бүтээлд том тусламж, дэмжлэг л үлдээд байгаа хэмээн мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чилийн эрдэмтэд усанд уусдаг гялгар уут бүтээн танилцуулав  
Үзсэн: 1815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй