Шууд Chart

Мексикт нефть дамжуулах хоолой дэлбэрч, 66 хүн амь үрэгджээ

2019-01-21 10:01:42

Мексикт нефть дамжуулах хоолой дэлбэрснээс болж 66 хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн хүнд, хөнгөн бэртээд байна. Эндээс ирж байгаа мэдээгээр, дэлбэрэлт Идальго мужийн Тлауэлильпан хотод нефть дамжуулах хоолойгоос газрын тос хулгайлахаар нүх гаргасан газарт болжээ.

Эрх баригчдын хэлж байгаагаар, хэдэн арван хүн гоожиж байгаа газрын тосоор саваа дүүргэхээр овоорох тэр мөчид дэлбэрэлт болсон байна. Цагдаа нар хэрэг гарсан газрыг бүсэлсэн ч хэргийн газарт шатсан хүмүүсийн цогцос их байгаа аж. Хэлмэгдсэн хүмүүсийн дунд 3 эмэгтэй, 12 настай жаал хүү байна. Оршин суугчид аюулаас хамгаалах хүчнийг хоолойгоос гоожиж байгаа газрын тос руу ойртохгүй байхыг хатуу шаардаагүй гэдэгт буруутгаж байна. Нөгөө талаас нэг оршин суугчийн хэлснээр, газрын тос гоожиж байгаа газарт канистр барьсан олон хүн цугласан, энд бензин шатахууны хомстол бий болсон нь ийм эмгэнэлтэй зүйлд хүргэжээ. Мексикийн зарим нэг районд хоолойгоос газрын тос хулгайлах явдал маш их дэлгэрсэн, үүнийг хүмүүс “уачиколео” буюу “нэрмэл” гэдэг аж.

Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд газрын тос хулгайлахаас болж улсын төсөвт ойролцоогоор 3 тэрбум долларын хохирол учирчээ. Өнгөрсөн 12 дугаар сард албан тушаалдаа орсон шинэ ерөнхийлөгч Лопес Обрадор энэ явдалтай тэмцэж, нефть дамжуулах хоолойг хамгаалахын тулд хэдэн мянган тэнгисийн явган цэргүүдийг татаж, зарим нэг газар хоолойг хаажээ. Энэ арга хэмжээний дүнд газрыг тосыг авто цистернээр тээвэрлэж байгаа юм байна. Мексикийн ерөнхийлөгч хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа, газрын тосыг хулгайлах явдал бүрэн гүйцэд эцэслэх хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. “Бид газрын тос хулгайлж байгаагийн эсрэг тэмцлийн стратегиа өөрчлөөд зогсохгүй үүнд тавих хүч чармайлтаа нэмнэ” гэж Лопес Обрадор мэдэгдлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексикт нефть дамжуулах хоолой дэлбэрч, 66 хүн амь үрэгджээ  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй