Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Тамирын жавар мөсний баяр”-ын арга хэмжээ найм дахь жилдээ боллоо.
Энэ удаагийн баярыг гадаад дотоодын жуулчдыг татах зорилготойгоор өвлийн эвент болгон гурав дахь жилдээ зохиосон юм.
Тус баярт 80 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын 1000 гаруй иргэн оролцсон аж. Цэвэр агаарт үндэснийхээ хувцсаар гоёж ирсэн байгууллага, иргэдийн дунд кирлингийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчдын мөсөн шагайн харваа, сонирхогчдын мөсөн сурын харваа, хийн буудлага зэрэг тэмцээнүүдийг зохион байгууллаа.
Өнөө жилийнх сонирхогчдын мөсний сурын харвааг зохон байгуулсанаараа онцлог байлаа.
“Тамирын жавар мөсний баяр”-т оролцож буй иргэдийн хувьд жил ирэх тусам хүрээгээ тэлж, Улаанбаатар хотоос мөн сумдаас ирж ач холбогдол өгч оролцож байгааг зохион байгуулагчдын зүгээс сайшааж байсан юм.
“Тамирын жавар мөсний баяр” өргөн дэлгэр болсоны дарагаар Булган ууланд түмэн зул өргөх ёслол болж, аймгийн төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдэд ном хурсан юм.
| “Тамирын жавар мөсний баяр” боллоо | ||
| Үзсэн: 1158 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.