Худалдаа үйлчилгээний ухаалаг сонголтууд төрөл бүрээрээ гарч ирсээр байна. Үүнийг ирээдүйд таны худалдан авалт хийх үйлдэл гэрээс гарч дэлгүүр хэсэх бус харин дэлгүүр таны гэрийн гадаа ирж үйлчилгээ үзүүлдэг болно гэж ойлгож болно. Үүнтэй холбогдуулан нэгэн концепц загварын мэдээллийг онцолж байна. “Stop & Shop” сүлжээ дэлгүүр автомат жолоодлоготой ухаалаг машиныг ашиглан хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхээр зорьж байгаа юм байна.
АНУ-ын Зүүн эргийн бүсэд борлуулалтаа хийдэг “Stop & Shop” сүлжээ дэлгүүр өөрөө явагч ухаалаг тээврийн хэрэгслийн тусламжтайгаар хүнсний бараа бүтээгдэхүүн тээвэрлэн, хүргэж өгөх туршилтаа эхлүүлсэн байна. Энэ төсөл хөтөлбөр энэ оны хавар гэхэд Бостонд хэрэгжиж эхэлнэ гэж мэдээлж байгаа юм. Энэхүү төслийг санаачлагч “Stop & Shop” сүлжээ дэлгүүр “Robomart” технологийн салбарын хөгжүүлэгч стартаптай хамтран ажиллаж байна. Захиалга бүртгэж авдаг тусгай зориулалтын аппликэйшны тусламжтайгаар хүссэн хүнсний бараа бүтээгдэхүүнээ захиалан худалдаж авах боломжтой. Захиалга хийсэн ямар ч бүсэд хүрч очих боломжтой тус ухаалаг машин өөртөө цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй, хүнсний аюулгүй байдал, чанар стандартыг хангах зориулалтын хөргүүрийн сав суулгатай болж өгсөн. Бараа хүргэгч өөрөө явагч машиныг сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар “GPS”-ийн дэмжлэгтэйгээр “Robomart” удирдлагын төвөөс үргэлж харж хянаж байх болно.
Захиалгыг захиалагчдад өгөх мөчид машины хаалга өөрөө автоматаар нээгдэж, хаагддаг. Хулгайн гэмт хэрэг, аюулгүй байдлаас хамгаалах зориулалтын мэдрэгч төхөөрөмж болон хяналтын камеруудаар давхар тоноглогдож өгсөн. Удирдлагын систем нь “Ар-Эф-Ай-Ди” технологийн дэмжлэгтэйгээр ажилладаг гэж мэдээлсэн байна.


| Автомат жолоодлоготой машинаар хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ | ||
| Үзсэн: 1862 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.