Францын “Helite” /хилайт/ компаниас өгсөн мэдээлэлд дурдсанаар, бэртэл гэмтэл авсан нийт иргэдийн 40 хүртэлх хувийг унадаг дугуйнаас ойчиж, бэртсэн хүмүүс эзэлдгийг онцолсон байна. Үүнтэйгээр холбогдуулан унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз бүтээх шинэ санаа зохион бүтээгчдийн толгойд бууж, тэр нь өнөөдөр аль хэдийн амжилттай туршигдаад худалдаанд гарахад бэлэн болсон талаар мэдээлж байна.
Унадаг дугуйнаас ойчиж, улмаар хүнд болон хөнгөн хэлбэрийн гэмтэл авсан нийт иргэд ихэнх тохиолдолд хэвлий орчим мөн ар нуруундаа бэртэл авдаг болох нь судалгаанаас илэрсэн байна. Тийм учраас цээжин биеийн хэсгийг хамгаалах тусгай хантаазыг ийнхүү урлажээ. “B'Safe” / Би-сэйф/ нэртэй энэ хантаазыг анх саяхан болсон олон улсын технологийн үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд танилцуулжээ. Ажиллах зарчим нь яг автомашины аюулгүйн дэртэй ижил гэж ойлгож болно. Тодруулбал, ажиллах үеэрээ хамгаалалтын хантааз агаараар дүүрч, улмаар зөөлөн хантааз болж хувиран цээжин биеийг хамгаалдаг байна. Маш өндөр хурдны мэдрэгч төхөөрөмжтэй тул богино хугацаанд агаараар дүүрч амждаг гэжээ. Тодруулбал, унадаг дугуй унаж байгаад ямар нэгэн хүчин зүйлээс болж уналаа гэж бодоход тус хамгаалалтын хантааз ердөө 80 миллисекундийн дотор агаараар дүүрдэг гэж онцолсон юм. Батарейг нь дүүртэл цэнэглэсэн тохиолдолд цэнэгээ нэг долоо хоног барина.

Худалдаанд хар болон улбар шар гэсэн өнгийн сонголттойгоор борлуулагдана. Европын болон АНУ-ын зах зээлд энэ оны хавраас 700 ам.долларын үнэтэйгээр хэрэглэгчдийнхээ гарт хүрч эхэлнэ хэмээн мэдээлжээ.
| Унадаг дугуйчдад зориулсан хамгаалалтын хантааз танилцууллаа | ||
| Үзсэн: 1128 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.