Шууд Chart

Меркель, Макрон нар хамтын ажиллагааны шинэ гэрээнд гарын үсэг зурна

2019-01-23 13:27:39

Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар өнөөдөр баруун Германы Ахен хотод орон хооронд гадаад бодлого, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Энэ гэрээ нь 1963 онд Конрад Аденауэр, Шарль де Голль нарын гарын үсэг зурсан Елисейн гэрээний нэмэлт заалт болж өгөх ёстой юм.

Елисейн гэрээ нь дэлхийн 2-р дайны дараа орон хоорондын харилцааг хөгжүүлэх үйл хэрэгт гол тулгуур болж ирсэн бөгөөд өнөөдөр гарын үсэг зурах шинэ гэрээ нь Берлин болон Парисын үзэж байгаагаар, 21-р зуунд бий болж байгаа даяарчилсан аюул заналд хариу барих чухал нэмэлт болж өгөх ёстой юм байна. “Ахены гэрээ” гэх нэр аваад байгаа энэ гэрээ орон хооронд гадаад бодлого, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг зохицуулах, эдийн засгийн интеграцчилал, Герман-Францын ашиг сонирхлыг урагш ахиулах, Герман болон Франц улсын өрсөлдөх чадамжийг бэхжүүлэх, хоёр орны иргэний байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах үүрэгтэй. Шинэ гэрээнд хоёр орон гадаад бодлогын салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зүйл тусгагдсан байгаа.

Эндээс харахад Берлин, Парис хоёр олон улсын асуудалд байр сууриа сайтар ярилцаж, тохиролцож, европын эрх ашгийн төлөө илэрхийлж байна. Германы гадаад хэргийн сайд Хайко Маас шинэ гэрээг дүгнэж хэлэхдээ: “Герман, Франц хоёр ирээдүйд бий болох асуудал, хүндрэл бэрхшээлийг шийдэхийн тулд урьд өмнөхөөс илүү хамтран ажиллахыг харуулж байна, мөн хоёр орон ард иргэдийнхээ өдөр тутмын амьдралыг сайжруулахын тулд тодорхой санал санаачлага дэвшүүлж байна, эцэст нь Ахены гэрээ хоёр орон тусгаар тогтносон, ирээдүйд чиглэсэн хүчирхэг европын төлөө гэдгээ нотоллоо” гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Меркель, Макрон нар хамтын ажиллагааны шинэ гэрээнд гарын үсэг зурна  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй