АНУ хятадын хуавэй компанийн санхүүгийн захирал Мэн Ваньжоуг тус улсад шилжүүлэх хүсэлтээ Канад улсад илгээхээр зэхэж байна. Вашингтонд суугаа Канад улсын элчин сайд Дэвид Макнотоны хэлснээр, АНУ ийм хүсэлтээ илгээх гэж байгаа, гэхдээ яг хэзээ гэдгийг дипломатч тодруулаагүй байна.
Канад улс хүсэлтийг энэ сарын 30-наас өмнө хүлээн авах ёстой, дараа нь 30 хоногийн дотор Канадын тал шилжүүлэх эсэхээ шийдэх ёстой юм байна. Эс тэгвээс Канад улс Мэн Ваньчоуг суллахаас өөр аргагүй байдалд орно. “Хуавэй” компанийн санхүүгийн захирал Мэн Ваньчоуг Канадын хууль сахиулах байгууллага өнгөрсөн оны 12-р сарын 1-ний өдөр Ванкувер хотын нисэх буудалд саатуулсан бөгөөд Нью-Йорк мужийн прокурорын газрын хүсэлтээр Ираны эсрэг тогтоосон Америкийн хоригийг зөрчсөн гэх хэрэгт холбогдуулан саатуулжээ.
12-р сарын 11-ний өдөр шүүх Мэн Ваньчоуг 11 сая канад доллар буюу 7 сая америк долларын барьцаагаар сулласан, ингэхдээ шүүх 46 настай Мэн Ваньчоуд Ванкувер хот дахь нөхрийнхөө гэрт амьдрахыг зөвшөөрсөн юм. Мэдээж хэрэг Хятад улс хариу алхам хийсэн, Хятадад Канадын хоёр иргэнийг саатуулж, тэдэнд Хятад улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх зэм тулгаад байна. Оттава хоёр иргэнийг нь хууль бусаар саатуулсан гэж үзэж байна.
| АНУ “Huawei” компанийн санхүүгийн захиралыг шилжүүлэн авах хүсэлт гаргана | ||
| Үзсэн: 899 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.